Нүүр хуудас Спорт Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

319
0

Мөн өдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төслийн үзэл баримтлалын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр танилцуулсан юм.

Шинэчлэн боловсруулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөлд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, оролцоог тодорхой болгон спортыг түншлэлийн зарчмаар хөгжүүлэх орчин бүрдүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн биеийн тамир, спортод төрийн оролцоо давамгайлсан одоогийн тогтолцоог өөрчлөн спортыг хөгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих орчин бүрдүүлэх, бакалаврын төгсөлтийн дараахь сургалтаар биеийн тамир, спортын мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо бий болгон чадварлаг мэргэшсэн хүний нөөцтэй болох, спортыг шинжпэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажпыг өргөжүүлэх, спортод хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын жишгийн дагуу спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, спорт дахь ялгаварлан гадуурхалт, шудрага бус өрсөлдөөн, допингийн эсрэг үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг бий болгохоор тусгасан гэлээ.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар биеийн тамир, спорт бүх иргэд, гэр бүл, байгууллагын хэрэгцээ болон хөгжихөд нийгмийн бусад салбар, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, спортын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо тодорхой болж, биеийн тамир, спортын ажил, үйлчилгээний төрөл, хүртээмж, чанар сайжирч, эрүүл чийрэг иргэн төлөвших нийгмийн таатай орчин бүрдэнэ гэж үзэж буй юм байна.

Мөн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, тэдний бие даан үйл ажиллагаа явуулах идэвх сайжирч, төрийн байгууллагын ачаалал аажмаар багасч, спортод     аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтыг татахтай холбогдсон зохицуулалт бий болж, спорт бизнесийн зарчмаар хөгжих эхлэл тавигдаж, спорт эдийн засгийн эргэлтэд орж, төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэн, хөрөнгө оруулалт сайжирна гэж танилцууллаа. Түүнчлэн хүн амыг фитнесс, иог, чийрэгжүүлэлтийн төвөөр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зэргээр эрх зүйн орчин бүрдэх ажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Цогцолмаа, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Д.Ганболд, С.Жавхлан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here