Нүүр хуудас Улс төр Чехийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Чехийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа

219
0

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроловаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Элчин сайд хатагтай Ивана Гроловаг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд “Аливаа улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь жижиг, дунд үйлдвэрлэгчид байдаг. Үүнийг үлгэрлэн харуулж буй орон бол Чех Улс. Тийм ч учраас бид танай улсын арвин туршлагаас судлах,  хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан байгууллагуудыг холбох, үр дүнтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах хүсэлтэй байна. Иймд та өөрийн зүгээс дэмжин ажиллахыг хүсэж байна” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролова хэлэхдээ “Хоёр улсын харилцаа маш сайн түвшинд байгаа төдийгүй манай хоёр улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлага бий. Таны саналыг судалж үзээд хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, хамтын ажиллагааг өрнүүлэх асуудлыг хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллана” хэмээн ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here