Буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ энэ сарын 07-12-ны өдрүүдэд Япон Улсад болох гэж байна. Тус тэмцээнд 27 орны 407 тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас 25 тамирчин оролцох юм.
Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал,
-Хийн гар бууны төрөлд: О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Ц.Анударь, Х.Уртнасан, Т.Энхтунгалаг, Ч.Анужин, П.Түмэнхүслэн, З.Анужин, А.Буяндэлгэр, Г.Батхишиг, С.Тэмүүлэн,
-Хийн урт бууны төрөлд: Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Т.Золжаргал, О.Есүгэн, Х.Энхмаа, Э.Энхмаа, Э.Энхсоёл, А.Дөлгөөн, А.Мягмарсүрэн, Д.Лхагвасүрэн, Ө.Төгөлдөр, Э.Эрдэнэбат, М.Бөхбат нарын тамирчид цэц мэргээ сорино.
Тэмцээний шилдгүүдэд 2018 онд Буэнос-Айрес хотод болох өсвөр, залуучуудын олимпийн наадамд оролцох эрх олгох юм.