Нүүр хуудас Спорт Жудо бөх Жүдо бөхийн дэлхийн аваргад Олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын 18 жүдоч...

Жүдо бөхийн дэлхийн аваргад Олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын 18 жүдоч хүч үзнэ.

764
0

Унгарын нийслэл Будапешт хотноо 8 сарын 28-ны өдөр жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тэгвэл энэхүү тэмцээнд оролцох улс орнууд эхнээсээ мэдүүлгээ өгч эхэлсэн байна. Одоогийн байдлаар дэлхийн 130 орон бөхчүүдээ барилдуулахаа мэдүүлсэн бөгөөд эрэгтэй 472, эмэгтэй 297, нийт 769 жүдоч хүч үзэх гэж байна.

Манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 буюу нийт 18 жүдочоо барилдуулахаар мэдүүлгээ өгөөд байна.  Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтад мэдээлж байгаагаар бол эрэгтэйчүүдэд 60 болон +100 кг-д манай улс хоёр тамирчин илгээх аж.  Харин эмэгтэйчүүдийн ангилалд 52, 57, 63 гэсэн жинд тус бүр хоёр тамирчин барилдуулахаар мэдүүлгээ илгээжээ. Тэр дундаа +100 кг-д Олимпийн аварга Н.Түвшинбаяр барилдахаар мэдүүүлэгт багтсан байна. Мөн -100 кг-д Л.Отгонбаатар барилдахаар мэдүүлэгт багтжээ.   Дэлхийн аваргад барилдах эрэгтэй жүдочид:   60 кг Д.Амартүвшин, Г.Болдбаатар,66 кг, Г.Хэрлэн 73 кг, Г.Одбаяр 81 кг  О.Ууганбаатар, 90 кг Г.Алтанбагана, -100 кг Л.Отгонбаатар,  +100 Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр.

Дэлхийн аваргад барилдах эмэгтэй жүдочид: 48 кг М.Уранцэцэг, 52 кг Ч.Аззаяа, Б.Хорлоодой, 57 кг Д.Сумъяа, Л.Энхрийлэн,  63 кг Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг,  70 кг Б.Хулан,  +78 Б.Мөнхтуяа .

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here