Их Британы жүдо бөхийн амьд домог олимп, дэлхийн медальтан, IJF-ийн эксперт багш Нэйл Адриэн Адамс Монгол Улсад иржээ. Спортын төв ордны жүдо бөхийн зааланд 2017 оны 7 сарын 4-нд Нэйл Адриэн Адамс Монголын жүдо бөхийн 50 гаруй багш, дасгалжуулагчдад номын дуу сонсголоо. Сургалтаар жүдо бөхийн хэвтээ болон босоо барилдааны арга техникийн талаар багш нарт хичээл заалаа. Нэйл Адамс нь “Москва-1980”, “Лос-Анжелес-1984” олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт, Европын таван удаагийн аварга домогт жүдоч юм. Тэрбээр 2017 оноос жүдо бөхийн спортод хэрэгжиж эхлээд байгаа дүрмийн өөрчлөлтийг боловсруулсан IJF-ийн эксперт багш юм. Энэхүү өөрчлөгдсөн шинэ дүрэмтэй холбоотойгоор Монголын жүдо бөхийн багш, дасгалжуулагчдад арга техникүүдийг зааж сургаж байна.
Нүүр хуудас Спорт Жудо бөх Жүдо бөхийн дүрмийн өөрчлөлтийг боловсруулсан багш Нэйл Адриэн Адамс хичээл заалаа.