Монголын сагсан бөмбөгийн холбоо эрх мэдэл, албан тушаалын төлөөх маргаан улсын шигээ багийн тамирчдад чөдөр тушаа болж мэдэх нь. Учир нь эл дотоод маргааны талаарх мэдээлэл хэдийнэ Олон улсын сагсан бөмбөгийн холбооныхны чихэнд хүрч, холбооны удирдлагад дотоод асуудлаа шийдэж, энэ сарын 4-нөөс өмнө албан ёсны хариу ирүүлэхгүй бол Монгол Улсын шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцох эрхийг 5-10 жилийн хугацаагаар түдгэлзүүлэх болсоноо мэдэгдэж албан бичиг ирүүлсэн.
Харин олон улсын сагсан бөмбөгийн холбоо хоёр холбооны албан ёсны хариу мэдэгдлийг үндэслэн маргааш болох хурлын үеэр шийдвэрээ гаргана гэв.