“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээн Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Манай баг тамирчдаас 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ тус тус хүрэл медалийн болзол хангажээ. 64 кг-д Г.Баярхүү, О.Норобал нар медалийн төлөөх тулаанаа хийх юм. Г.Ган-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө Индонезийн боксчинтой хүч үзэх бол Х.Энх-Амар , БНАСАУ-ын тамирчинтай медалийн өнгөө хувиргахын төлөө тулалдана.28 дахь удаагийн “Улаанбаатар цом” Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин өрсөлдөх бөгөөд манай улсаас давуу эрхийнхээ дагуу нийт 40 тамирчин оролцжээ.”Улаанбаатар цом” тэмцээн 2000 он хүртэл тасралтгүй 26 жил зохион байгуулагдаад завсарласан бөгөөд өнгөрсөн жилээс эргэн зохион байгуулж байгаа. Энэ удаагийн тэмцээн наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцлов. Тэмцээний өдрүүдэд 12,13,14 цагуудаас Спортын төв ордны гадаа талбайгаас Хандгайт “Их Тамир” спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ. Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдэг боксчидын тулаан өрнөнө.