Нүүр хуудас Спорт Сэргээш хэрэглэсэн таван бөх баяр наадмаар барилдахгүй!

Сэргээш хэрэглэсэн таван бөх баяр наадмаар барилдахгүй!

163
0
sergeesh-hereglsen-boh
Сэргээш хэрэглэсэн таван бөх баяр наадмаар барилдахгүй!

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхийг энэ жилийн улсын баяр наадмаар барилдуулахгүй гэжээ.

Тэднийг барилдах эрхийн хугацаагаа дуусгаж байж дэвжээнд гар гэсэн шаардлагыг дахин тавьсан байна.

Ингэснээр Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар ирэх сар шинийн барилдаанаас нааш ямар ч барилдаанд зодоглохгүй болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here