Нүүр хуудас Спорт Формула 1-н Их Британийн гранприд Льюис Хамилтон 4 дахь түрүүгээ хүртсэн байна.

Формула 1-н Их Британийн гранприд Льюис Хамилтон 4 дахь түрүүгээ хүртсэн байна.

188
0

Формула 1-н ДАШТ-ий Их Британийн гранпри боллоо. Силверстөүн авто тойруулагад  байрлал тогтоох уралдаанд нутгийн тамирчин Льюис Хамилтон ялалт байгуулаад байсан юм. Энэ улирлын хуваарьт багтсан 20 уралдааны 10 дахь нь энэ байсан юм. Мерседес багийн лидер Льюис Хамилтон Их Британийн гранприд  дахин ялалт байгуулснаар энэ улирлын 4 дахь түрүүгээ хүртсэн байна. Мөн Л.Хамилтон Их Британийн гранприд 5 удаа түрүүлсэн түүхэндэх 3 дахь нисгэгч болсон байна. Өмнөх дээд амжилтыг 1962-67 онд дараалан түрүүлсэн Жим Кларк ( Их Британи), 1983-1993 оны хооронд 5 удаа ялалт байгуулсан Алайн Прост (Франц) нарын домогт тамирчид тогтоож байсан түүхтэй.  Хэдий Британи эрийн араас Ферраригийн хослол замд гарсан нь хангалттай хэмжээнд уралдсангүй. Дэд байрнаас уралдсан Финляндын Кими Райконен 3-р байранд үндсэн уралдаанаа дуусгасан бол 3-р байрнаас гарч уралдсан Себастиан Феттель тун тааруу үр дүнг үзүүлж, 7-р байранд оржээ.   Их Британийн гранпригийн дэд байранд мөн л Мерседесийн нисгэгч Валтьери Боттас барианд орлоо. Финлянд эрийн хувьд тус гранпригийн хамгийн том үсрэлтийг хийж 9-р байрнаас дэд байр хүртэл ахиж чадсан юм. Харин тус уралдааны 4, 5-р байруудад Рэд булл багийн хослол Макс Ферстаппен, Даниель Риккардо нар барианд орж 10 дээш оноо авч чадсан байна.  Их Британийн гранпригийн дараах байдлаар нисгэгчдийн цомын өрөлдөөнийг Дэлхийн 4 удаагийн аварга Себастиан Феттель 177 оноотой тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин түүний араас Льюис Хамилтон ердөө 1 онооны зөрүүтэй болж ойртон ирсэн нь ДАШТ-ийг илүү сонирхолтой болгож байна. Тэгвэл хүснэгтийн 3-р байранд мөн л Мерседес багийн нисгэгч Валттери Боттас 154 оноотой жагсаж байна. Харин зохион бүтээгчдийн цомын өрсөлдөөнийг Мерседес 330 оноотой тэргүүлж байгаа бол араас нь Феррари 275, Рэд булл 174 оноотой тус тус бичигдэж байна. ДАШТ-ий дараагийн гранпри 7 сарын 30ны өдөр Унгарын Будапешт хотод болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here