Хаврын тэмцээний бэлтгэлийн үеэр Такаясүтай барилдаж байхдаа баруун өвдгөө бэртээсэн нь Хакүхо М.Даваажаргалыг Хару башёг орхиход хүргэжээ. Тав дахь өдрөө үргэлжилж буй башён эхний өдрүүдэд Шёойда, Икиойд өвдөг шороодсон тэрбээр өнөөдөр Митакзүмитай учраа таарсан юм.
Харин барилдааны үеэр түүний бэртэл хүндэрч башёг үргэжлүүлэх боломжгүй болжээ.
У.Түшиг