Олон улсын жүдо бөхийн холбооноос үнэмлэхүй жингийн ДАШТ-ийг 11-р сарын 11- 12-нд Мароккод зохион байгуулах болсноо зарласан билээ. Хамгийн өндөр шагналын сан буюу 500 мянган евро амалсан тус тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх юм. Тодруулбал,
- -Алтан медаль-100.000 евро
- -Мөнгөн медаль- 50.000 евро
- -Хүрэл медаль -25.000 евро
- -Шагналт тавдугаар байрт шалгарсан-10.000 евро
- -Шагналт долдугаар байрт шалгарсан хоёр жүдоч-5000 евро
- -Шилдэг 16-д үлдсэн найм жүдоч- 2500 евро
Харин манай шигшээ багаас Олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар зодоглохоор мэдүүлгээ өгчээ.