Хэрэв та эзэн, эсвэл дарга бол ажилчдаа хайрлах хэрэгтэй. Миний даалгаж өгсөн ажил тэдэнд минь хир хүнд тусч байгаа бол. Хэмжээнд нь таарсан ажил мөн болов уу? Үүнийг хийх гэж тэр хир зүдрэх бол гэдгийг нэг төсөөлөөд үзээрэй.
Хэрвээ тэрний оронд би өөрөө байсан бол надад ямар байх бол гэж бодоод үзээрэй. Ажилчиндаа хайрлахгүй бол тэд таны даалгасан ажлыг сэтгэлээсээ хийхгүй оромдох болно. Ингэснээр ажлын чинь чанар муудаж итгэлцэл үгүй болж нэг л урагшлахгүй ирээдүйд уруугаа болох талтай.
Тэдэнд тэнцвэртэй ажил хуваарлаж зөв хүнээ олж урамшуулж байх нь чухал юм. Заримдаа тэдэнд найрсаг хандахаар өөрийн ашиг багасах гээд байвал тэдэнд тусалж байгаа нь өөртөө сайн итгэлтэй ажилчин бэлтгэж байна эсвэл би буян хурааж байна гэж ойлгоорой.
Хэдийгээр тодорхой шаардлага тавьж байж ажил явдаг xч байнга л тэднийг загнаж ажлаас нь халахаар, цалингаас нь хасна гэх мэтээр дарамтлах нь тийм сайн гаргалгаа биш байх. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.