Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Жимстэй бялуу хийж идэх үү

АМТАТ ЖОР: Жимстэй бялуу хийж идэх үү

357
0
jimstei-byaluu
Жимстэй бялуу бэлтгэх жор

Урин дулаан цаг ирж, мал амьтны зоож тэнийж буй эдгээр нарлаг өдрүүдэд гэрийн эзэгтэй нарт аа амтат хоолны жор хүргэж байна. Гэр бүлийн гишүүдийнхээ дуртай жимсийг ашиглаад “Жимстэй бялуу” хийж идээрэй.

ОРЦ:

  • Жигнэмэг 300 гр
  • Цөцгий 0.5 литр
  • Элсэн чихэр 1 цайны аяга
  • Желатин 3 цайны халбага
  • Жимс (Гадил, киви, алим, гүзээлзгэнэ гээд хүссэн жимсээ хийгээрэй)

ХИЙХ АРГА:

Хамгийн эхлээд жигнэмгээ бяцалж бэлдье. Желатинаа тал аяга хүйтэн устай хольж 30 минут байлгаарай.

Дараа нь үүнийгээ плетка эсвэл богино долгионы зууханд хийн халаана, мөн л буцалгаж болохгүй. Хамгийн гол нь желатинаа хайлуулж, шингэрүүлэх ёстой гэдгийг санаарай.

Энэ хооронд цөцгий, элсэн чихрээ хольж, дээрээс нь хайлуулсан желатинаа хийн хутгана.

Энэхүү зуурмаг дээрээ, жимснүүдээ дунд зэргийн хэмжээтэй хэрчиж хийгээд холино. Үүнийгээ хэвэнд нь хийн мөн л хөргөгчид 3-4 цаг хөргөх хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here