Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Зутан шөлийг гахайн утсан махтай сендвич талхаар хачирлая

АМТАТ ЖОР: Зутан шөлийг гахайн утсан махтай сендвич талхаар хачирлая

458
0
zutan sholtei_hachirtai talh
Цэцэгт байцаатай зутан шөл /Хачиранд нь гахайн утсан махтай сендвич талх/
~Цэцэгт байцаатай зутан шөл /Хачиранд нь гахайн утсан махтай сендвич талх/~

ОРЦ
¼ аяга хайлуулсан цөцгийн тос
1 ш жижиг бөөрөнхий сонгино
1 ш лууван (үрсэн)
¼ аяга гурил
2 аяга
2 аяга тахианы, эсвэл ногооны дан шөл
1 ш цэцэгт байцаа
1/8 ц/х задь (эсвэл өөр амтлагчаар орлуулж болно)
250 гр чеддар бяслаг (үрсэн)

Хачиртай талханд:
4 зүсэм талх
8 зүсэм хиам, эсвэл гахайн утсан мах
4 хэрчим бяслаг

amtat hoolnii jor_zutan shol
Цэцэгт байцаагаа томхон хэрчиж бэлтгэх бөгөөд үүнийгээ буцалж буй халуун усанд хийж, 3 минут хэртэй буцалгана. Зөөлөрч болсон цэцэгт байцаагаа халуун уснаас нь шүүн мөстэй хүйтэн усанд хэсэг хийж, дэвтээнэ.
amtat hoolnii jor_zutan shol
Луувангаа урт, нарийн, харин сонгиноо жижиглэн хэрчинэ. Хайруулын тавганд нэг хоолны халбага цөцгийн тос хийгээд хэрчиж бэлтгэсэн лууван, сонгиноо шаргалттал нь хуурч болгоно.
amtat hoolnii jor_zutan shol
Шөл хийх савандаа 2 хоолны халбага цөцгийн тос хийн хайлуулсны дараа 1/3 аяга гурил хийн 2-3 минут хэртэй шаргалттал нь хуурна. Дээр нь шөл болон задь ургамлаа хийгээд 20 минут буцалгана.
amtat hoonii jor_zutan shol
Дээр нь хуурсан ногоо болон цэцэгт байцаагаа хийнэ. Галынхаа хэмийг багасгаад, шөлөө 25-30 минут дахин буцалгана. Болсон зутан шөлнийхөө доторх ногоонуудыг төмс нухагчаар сайтар нухна.
zutan shol_ hiih jor
Дээр нь чеддар бяслагныхаа талыг нь хийн холиод таваглахад бэлэн болно. Зутан шөлөө аягалсны дараа шөлөн дээрээ үлдэгдэл чеддар бяслагаа тавина.
amtat tiramisu hiih jor
6. Кофены ликёртойгоо хүйтэн эспрессогоо холино. Жигнэмэгүүдээ нэг бүрчлэн уг уусмалдаа дүрээд авна.
amtat hoolnii jor_hachirtai talh
4 зүсэм талх маань 2 хачиртай талх болох бөгөөд хоёр зүсэм талхны дунд хэсэгт хиам болон бяслагаа тавиад тугалган цаасанд ороон шарах шүүгээнд 15 минут хэртэй шарна. Гаргаж ирээд цэцэгт байцааны зутан шөлнийхөө хачирт тавина.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here