Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Төмсөн бөмбөлөгтэй “шарсан хавирга” хийгээрэй

АМТАТ ЖОР: Төмсөн бөмбөлөгтэй “шарсан хавирга” хийгээрэй

809
0
tomstei-sharsan-hawirga
Төмсөн бөмбөлөгтэй "шарсан хавирга" хийгээрэй

      Хаврын өдрүүдэд хайртай гэр бүлийнхнийхээ дархлааг тогтоож, амтат хоолоор дайлах гээд ямар хоол хийхээ мэдэхгүй суун уу. Тэгвэл танд төмсөн бөмбөлөгтэй шарсан хавирга хэрхэн хийх жороос хүргэж байна. 

Орц:

  • Төмс
  • давс
  • Олив тос
  • мах
  • бууцай
  • яншуй
  • сармис
  • зөгийн бал
  • сояа соус

Хийх арга:

Төмсөө арилгаад давстай усанд болтол нь чанана.Чанаж болгосон төмсөн дээрээ 30гр масло+30гр оливын тос хийж төмсний нухаш болгоно. Дараах 3 аргаар хийж болно. /Одоо хийх хоолондоо 1дэх аргыг нь сонгов/

1. 100-150 гр мах татаж хэрчээд амталж хуураад төмстэйгөө хольж төмсний бөмбөлөг хийх

2. Бууцай+яншуй хийгээд төмсний нухаш хэлбэрээр шууд хэрэглэх

3. Төмсийг шарж хэрэглэх.Сонгосон хавиргаа өөрийн хүссэнээр жижиглэнэ. /өөхгүй үхэр, гахайн хавирга тохиромжтой/. Листэн дээрээ оливын тосоо хийж сайтар халааж хавиргаа нэг талаар нь шарна /газан плетик эсвэл энгийн плетик ашиглаж болно/ Шарах шүүгээгээ 200С хэмд халаана.Шарж байгаа махаа эргүүлээд амтлагчаа дараах дарааллын дагуу хийнэ. Давс-хар үрлэн перц-сармис-зөгийн бал-сояа соус-цагаан вино/хийхгүй байж болно/ хийж үргэлжлүүлэн шараад дээр нь яншуй цацна.

Халсан шарах шүүгээндээ нийт 25-30 минут шарна. 15минутын дараа шөл нэмж хийгээд дахин 15 минут шарна. /алхам 12-ыг харах/ Махаа болж байх хооронд төмсний нухшин дээрээ 150 гр хуурсан мах холиод зурган дээрх шиг бөөрөнхийлнө. Бөөрөнхийлсөн төмсөө гурил-өндөг-хатаамал гэсэн дарааллаар өнхрүүлнэ. Эхлээд гурилд өнхрүүлнэ. Дараа нь өндгөнд өнхрүүлнэ.

Хамгийн сүүлд нь хатаамалд өнхрүүлнэ. /зурган дээрх шиг хатаамал/180С-д халсан тосонд 1 минут шарна. /төмс шарагч байхгүй бол хайруулын тавганд боорцог шиг шарж болно/ Энэхүү бөмбөлөгт хүүхдүүд маш дуртай. 130-150 гр бүлээн усанд тахианы булион шөлөө хийж хутгаад хавирган дээрээ цацна.

Шөлөө цацаад хавиргаа эргүүлээд үргэлжлүүлэн 15 минут шарах шүүгээндээ хийж болгоно. Бэлэн болсон махаа өөрийн хүссэнээрээ таваглана. Ингээд хоол маань бэлэн боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here