Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Шидэт авокадотай талхаар хөнгөн зууш бэлдээрэй

АМТАТ ЖОР: Шидэт авокадотай талхаар хөнгөн зууш бэлдээрэй

442
0
avocado-talh-amtat-jor
Шидэт Авокадотай талхаар хөнгөн зууш бэлдээрэй

        Авокадо хэмээх жимсэнд агуулагдах кали нь цусны даралтыг тэнцвэржүүлж биеэс илүүдэл натрийг гадагшлуулдаг. Энэ нь судасны хана цэвэрлэхэд нөлөөлөх бөгөөд үр дүнд нь цусны даралт тэнцвэрждэг ажээ. Тиймээс энэхүү гайхалтай жимсээр богино хугацаанд зууш бэлтгэх жороос хүргэж байна.

Орц

  • 2 зүсэм талх
  • 1 авокадо
  • 4-5 мини улаан лооль
  • 1 жижиг халбага оливын тос
  • 1.5 хэрчим бекон
  • 1 өндөг
  • Давс перц

Хийх арга: 

1. Өндгөө чанаж арилгана. Талхаа талх шаргачинд шарна. Беконоо тосгүй хайруулын тавганд шаржигнасан хатуу болтол нь шарж өгнө.
2. Авокадогоо арилган ясыг нь аваад, талыг нь сэрээгээр бяцлан, талыг нь нимгэн хэрчинэ. Мини улаан лоолио талыг нь жижиглэн хэрчиж, талыг нь нимгэн хэрчинэ.
3. Нэг зүсэм талхан дээрээ оливын тосоо нимгэн түрхээд, нимгэн хэрчсэн авокадо, улаан лоолио тавиад, чанасан өндгөө хагаслан тавина. Хүсвэл дээрээс нь бага зэрэг давс перц цацаж өгнө.
4. Бяцалсан авокадогоо жижиглэн хэрчсэн улаан лоольтойгоо хольж, давс перцээр амтлаад, хоёр дахь талхан дээрээ түрхэж, беконоо дээрээс нь тавина.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here