Нүүр хуудас Танд тустай Бүсгүй минь бүтээгүй бүхнийг МӨРӨӨДӨЛ орлодог

Бүсгүй минь бүтээгүй бүхнийг МӨРӨӨДӨЛ орлодог

459
0

Залуу насыг уйтгар гуниг, хагацал шаналалгүйгээр яахан төсөөлөх вэ. Ерөөс хүний амьдралын эргэлтгүй одож буй агшин бүрт, гунигийн шар навч сэрчигнэнхэн байдаг. Булбарай цагаахан гар баруун мөрөн дээр бадамлан, бундан уруулын завсраар дэндүү тунгалаг инээмсэглэл цацарч. Магнай тэнийлгэсэн дүүрэн учрал, малгай гудайлгасан гуниг,учрал хагацал гэж юу болохыг чи л надад таниулсан. Зүрхэнд нь гуниг унаагүй омголон зүрх гэж ор үгүй.


Хайрлаж бас хагацаж, чаддагаас амьдарч бас үхэж, чаддагаас гуниглал дүүрэн байдаг болов уу. Өдөр хоног өнгөрөх тусам хэлэх үгэндээ харам болж, энгийн сайхан хүмүүсийг өөрийн эрхгүй хаа нэгтэйгээс хүлээн цөхөрнөм. Эмэгтэйчүүд хайртай хүнээсээ хагацахыг тэсвэрлэж чаддаггүй сэтгэлийн хөдлөлтэй эмзэг хүмүүс. Сэтгэл шархлуулсан  гутралаас салах арга зам бий.

1. Уйлах
Нулимс, хүнийг стресс болон сэтгэлийн таагүй хөдлөлөөс салгаж, зовлонг нимгэлдэг гэж үздэг.

2. Өөрийгөө өрөвдөх
Энэ аргыг бүх л өдөржингөө хэрэглэж болно.Гэхдээ хувийн асуудлаа бодон ажил төрөлдөө саад болгохгүй байхыг хичээгээрэй.Ганцаардахгүйн тулд аль болох найз бүсгүйчүүдтэйгээ хамт байхыг бодоорой.Тэднийг гэртээ ч юмуу эсвэл ямар нэг тааламжтай газар урь. Тэд нар нөхцөл байдлыг дор нь зөөлрүүлж чи ч тэдэн рүү эмгэнэлт байдлаар харахаа болино.

3. Уурлах
Бүр тодруулбал галзууртлаа уурла. Хөлөө дэвсэлж ямар нэг зүйл хагалж эсвэл түүний бүх зургийг урж, өгсөн бэлгүүдийг нь хая. Гол нь хэтрүүлэн хамгийн хайртай зүйлсээ эвдэхгүй байх хэрэгтэй.

4. Түүнийг үзэн ядах
Энэ үеийг тойрч гардаг нь ховор. Хайр, үзэн ядалт хоёрын хооронд ганц алхам байдаг гэдэг нь ямар ч тохиолдолд зуун хувь үнэн байдаг. Чамаас урваж, өөр хэн нэгнийг илүүд үзэх болсон нь, эсвэл зүгээр л чамд хайргvй болсон гэдэгтэй эвлэрнэ гэдэг үнэхээр хэцүү.

5. Хариугаа авах төлөвлөгөө боловсруул
Энэ нь өмнөх үйлдлүүдээс тань илүүтэйгээр таныг хамгийн их тайвшруулах үе шат. Хэрэв чи түүнгүйгээр миний амьдрал ямар сайхан болох бол хэмээн бодож байгаа бол эдгэрч байгаагийн шинж. Ингээд хамгийн хэцүү зүйл ард хоцорч, гутрал гуниг аажим аажмаар алга болно.

6. Өөрийгөө дооглох
Тааламжгүй тохиолдолд өөрийнхөө инээдтэй байгааг олж харж чаддаг хүмүүс зөвхөн өөрийн мэдрэлийн системийг хайрлаад зогсохгүй, бусдыг соронзон мэт татдаг. Нэгэн сэтгэгч “Тухайн мөчид аймшигтай мэт санагдаж байсан зүйл нь эрт орой хэзээ нэгэн цагт инээдтэй санагдах болно” гэж хэлсэн байдаг.

7. Дурсахаа болих
Энэ үнэхээр хэцүү ч, зайлшгүй хэрэгтэй зүйл.Өөрийгөө зовоохоо боль. Өдөр бүр өөртөө “Өнөөдөр л түүний тухай бодохгүй” гэж амла. Аажимдаа хэвшил болно. Өнөөдрөөрөө амьдарч сур.Чиний зорилго бол хуучин найз залуугийнхаа тухай бодох цаг гаргахгүй байхаар өөрийгөө завгүй байлгах явдал юм.Урьд нь хэзээ ч цаг зав гаргадаггүй байсан зүйлсээ хий. Шинэ хүмүүстэй танилц, ном уншихаас эхлээд өөртөө цаг гарга.

8.Түүнийг найз нөхрөө болгох
Энэ нь чиний сонирхлоос шалтгаална. Амьдрал яаж өөрчлөгдөхийг чи мэдэхгүй шүү дээ. Түүнээс ямар нэг зүйл хүсэх хэрэг гарах ч юм бил үү. “Экс” залуугаа ашиглах үе гарвал нүүрэн дээрээ гэрэл цацрам инээд тодруулсан нь дээр.

9.Өөр хүнд дурлах
Эргэн тойрны хүмүүсийг гал цогтой гялалзах нүд, улаа бутарсан инээмсэглэл дүүрэн царайгаар гайхшруул. Эр хүнээс болсон өвчнийг эмчлэх хамгийн сайн эм нь өөр эр хүн гэдэг шүү дээ.

11.Аз жаргалтай сэрэх үе
Бүх зовлог гуниг чамаас холдох үед чи үнэхээр аз жаргалыг мэдрэх болно. Бүсгүй танд амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here