Нүүр хуудас Танд тустай “Момо челленж”-ээс болж амь насаа алдсан үйлдэл гараагүй!

“Момо челленж”-ээс болж амь насаа алдсан үйлдэл гараагүй!

512
0
momo-challange
"Momo challenge"-ээс болж амь насаа алдсан үйлдэл гараагүй!

Сүүлийн хэдэн өдөр хүмүүс нийгмийн харилцааны орчинд хэн бүхний дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэх Момо челленж гээчийн тухай мэдээллийг баттай бус шар хэвлэлүүдийн мэдээллээр, аль эсвэл хэн нэгний комментоор шейрлэх нь түгээмэл байна.

Цахим орчинд хүмүүс маш их ярьж, шэйрлеж байгаа “Momo challenge” гээч нь хүмүүсийн ам дамжин ярьж, өөрсдөө “viral” буюу онлайн хит болгож буй зохисгүй үйлдэл юм.

Яг одоогийн байдлаар “Momo challenge” гээчийн шууд үр дагавраар амь насаа алдсан, өөр ёс бус үйлдэл гарсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй болно. “Daily Mail”, “Mail Online” зэрэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, нэг ёсондоо шар хэвлэлүүд бөгөөд түүнд бичигдсэн мэдээллүүд буруу ташаа, ам дамжсан цуурхал, аль эсвэл Hoax буюу зохиомол байх нь түгээмэл.

Баталгаат эх сурвалжууд гэж болох CNN, Forbes, BBC зэрэг бодит мэдээлэл бүхий агентлагуудын дамжуулж буйгаар Момо гээч нь Японы тусгай эффект хийдэг “Link factory” гэх компанийн бүтээсэн баримал хүүхэлдэй ажээ.

Уг бүтээл болон компани нь хүмүүсийн ам дамжин тархаагаад буй “Momo challenge” гээчтэй ямар ч холбоогүй. “Youtube” дээр хэдэн зуун мянган видео явж байдгийг та бүхэн мэднэ.

Учир нь хэн ч, ямар ч хүн өөрөө видео оруулах боломжтой платформ учраас “Youtube” дээр зохиомол мэдээллүүд их байдаг. Ам дамжин яригдсаар бодит мэт санагдах болсон түүхүүдийг “urban legend” хэмээн нэрийддэг ба “Momo Challenge”-г ч энэ төрөлд мэргэжилтнүүд багтааж байна.

Хамгийн гол нь хүүхэд гэдэг өөрөө маш сониуч учраас онлайнаар хит болж буй, хүмүүсийн маш идэвхтэй түгээж байгаа зүйлийг болохгүй гээд байх тусам нь улам сонирхдог гэм бий.

Мэргэжилтнүүдийн зүгээс эцэг эхчүүдийг дээрх видеонууд, эх сурвалжгүй шар мэдээнүүдийг улам бүр тархаахын оронд үр хүүхдийнхээ юу үзэж байгаа, цагийг хэрхэн өнгөрүүлж байгаад нь илүү анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Мөн ухаалаг утаснаас “youtube” контентыг үзэхэд нь хяналт тавих, энэ бол хуурамч зүйл шүү гэдгийг нь зөв зүйтэй байдлаар таниулан ойлгуулах нь чухал гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here