Нүүр хуудас Танд тустай Монгол хүний хамгийн дуртай баярын нэг НААДАМ

Монгол хүний хамгийн дуртай баярын нэг НААДАМ

662
0
morin uraldaan
Монгол хүний хамгийн дуртай баярын нэг НААДАМ

~Монгол хүний хамгийн дуртай баярын нэг нь НААДАМ~

Монголчууд бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн баяр наадмын нарийн дэг жаягтай улс. Тэр дундаа Монгол наадмыг морин уралдаангүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.

Морин уралдаан нь монголчуудын анхны төрт улс Хүннү гүрний үеэс улбаатай бөгөөд 2000 шахам жилийн түүхтэй үндэсний их баяр цэнгэл юм. Тухайн үед найр наадамд түрүүлсэн хурдан хүлэг мориндоо цол өгч байжээ.

Монголчууд хүлэг морьдоо сойж уядаг болсноор адууны үүлдэр угсаа сайжирч, ашиг шим нэмэгдсэн төдийгүй хүндэлж, дээдэлдэг нарийн ёс заншилтай болсон.

Монголчууд малаа өсгөх, өвс бэлчээр сонгох талаар бүхэл бүтэн мэдлэг ухааныг буй болгосон бөгөөд сайн морь, хурдан хүлгийг шинжиж таних, морь уяж сойх арга, мэдлэгийг бүрдүүлэн морь уралдуулж, наадам хийх уламжлалыг бий болгосон юм.

Морин уралдаан нь амьдралын хэрэгцээ, баяр наадам, гоёл цэнгээний шаардлагаар үүссэн монгол хүний хамгийн дуртай баярын нэг болсон.

Баяр наадмын үеэр хурдан морины уралдаан урьдаас тогтсон ёс жаяг, дүрэм журмын дагуу явагдана. Нийслэл Улаанбаатар хотын баяр наадамд 6 насны ангилал тус бүрт дунджаар 400 морь буюу нийт 2400 морь уралддаг.

Бусад орон нутгийн наадмын бүх морин уралдаантай нийлээд Монгол нутаг даяар нэг өдөрт 35 мянга орчим морьд зэрэг уралддаг байна. Наадмын өдөр тогтоосон цагт уралдаанд орох морьдыг бүртгэн, гарааны газар очоод бүх морьдыг эгнүүлэн зогсоож, наадмын талбай дахь бариа руу уралдуулдаг билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here