Нүүр хуудас Танд тустай СОНЖОО: Хайрын романс тань, хаа хүрэх бол…

СОНЖОО: Хайрын романс тань, хаа хүрэх бол…

1869
0
hairiin-sonjoo-2019
Хайрын романс тань, хаа хүрэх бол...

      Гэгээн хайрын романсаа үргэлжлүүлж, хайрын харилцаагаа цаашид үргэлжлүүлэх эсэх ээ мэдэхгүй сууна уу.

Зүрх сэтгэлийнхээ заасан зүгт сонголтоо хийх нь чухал ч гэлээ зарим үед СОНЖОО танд тусалж болох ю. Хайртайгаа учирсан ч хараахан гэр бүлтэй болоогүй бол доорх сонжоог нэг бөглөөд үзээрэй. 

1. Хагас жил үерхээд хуримаа хийхэд хангалттай хугацаа гэж бид боддог.
Тийм – 0 Үгүй – 1
2. Бид хоёул 21-ээс дээш насных.
Тийм – 1 Үгүй – 0
3. Бид хоёрт цугтаа сайхан нөхөрлөдөг найзууд (эрэгтэй, эмэгтэй гэлтгүй) олон бий.
Тийм – 1 Үгүй – 0
4. Бид хоёрын аль нэг нь хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа. Тиймээс бид хүүхэдгүй.
Тийм – 0 Үгүй – 1
5. Бидний хооронд боловсролын ялгаа их бий (жишээ нь, нэг нь их сургууль төгссөн, нөгөө нь үгүй г.м.).
Тийм – 0 Үгүй – 1
6. Бид хоёулаа шашин шүтдэг.
Тийм – 1 Үгүй – 0
7. Эцэг, эх, найз нөхөд маань бидний гэрлэлтийг үнэхээр дэмждэг.
Тийм – 1 Үгүй – 0
8. Бид хоёрт бэлгийн харилцааны өвөрмөц шинж (зуршил) байдаггүй.
Тийм – 1 Үгүй – 0
9. Бидний орлого хөндлөнгийн тусламж авахгүйгээр өөрсдийн санхүүгийн хэрэгцээгээ хангахад бүрэн хүрэлцэнэ.
Тийм – 1 Үгүй – 0
10. Бид хоёр гурав, түүнээс олон удаа хэсэг хугацаагаар салж байсан.
Тийм – 0 Үгүй – 1
11. Бид хоёулаа эцэг эхтэйгээ дотно харилцаатай байдаг.
Тийм – 1 Үгүй – 0
12. Залуу (бага) байхдаа бид үеийнхэн дундаа нэр хүндтэй байсан.
Тийм – 1 Үгүй – 0
13. Хэрвээ манай гэр бүл, хамаатан садныг бүгдийг оролцуулаад үзвэл хань ижлээсээ салаагүй нь салснаас 20 дахин их байх.
Тийм – 1 Үгүй – 0
14. Бид хоёр хоёулаа ирээдүйн хадмуудтайгаа сайхан харилцаатай байдаг.
Тийм – 1 Үгүй – 0
15. Бид бага байхдаа томчуул, ялангуяа эцэг, эх, багш нарынхаа үгэнд сайн ордог байсан.
Тийм – 1 Үгүй – 0

ОДОО ҮР ДҮНГЭЭ ТООЦОЖ ҮЗЬЕ!

12-15 оноо авсан бол: Гэр бүлд ямар бэрхшээл тохиолдож болохыг та ойлгодог юм байна. Танд гэр бүлийн өв тэгш харилцаа тогтоох боломж байна.
7-11 оноо авсан бол: Гэр бүлийн жаргалтай амьдралын нууц юунд байдаг талаар танд хангалттай төсөөлөл байна.
0-6 оноо авсан бол: Магадгүй та гэр бүлийн харилцааны талаар хэтэрхий романтик төсөөлөлтэй юм. Иймээс зарим үед бодит байдалтай зөрчилддөг. Гэвч та бага оноо авсан бол аз жаргалгүй амьдарна гэсэн үг биш. Та хоёр хайр дурлалын харилцаагаа хэвээр хадгалахын тулд хичээх хэрэгтэй.

Удаан үргэлжилсэн хайрын романс аа цааш нь үргэлжлүүлэх үү…

ТАЙЛБАР:
1. Үгүй. Удаан үргэлжилсэн хайр дурлалын харилцаа нь бат бөх гэр бүлийн баталгаа болдог. Эхнэр нөхрийн хоорондын хэрүүл маргаан нь ихэнхдээ гэр бүл болохоос өмнө бие биенээ хангалттай сайн таниагүйгээс болдог.
2. Тийм. Судалгаагаар 21-ээс дээш насныхан гэр бүлийн амьдрал зохиоход бэлэн болсон байдаг нь тогтоогджээ. 21 нас хүрээгүй байхдаа гэр бүл болсон хосуудын 50% нь салсан байдаг байна.
3. Тийм. Хосуудын найз нөхдийн хүрээлэл нэг байх нь хамтдаа байх боломжийг ихэсгэдэг.
нь хайртай хүнийхээ үгийг хүлээцтэй сонсох, ойлгох, улмаар дагаж баримтлахад бэлэн байх үндэс болдог.
4. Үгүй. Гэр бүл болохоос өмнө хосууд хүүхдийн талаар тохиролцох нь зүйтэй байдаг. Гэвч анхнаасаа хосуудын аль нэг нь хүүхэдтэй болоход бэлэн биш, харин нөгөө нь хүүхэдтэй болох хүсэлтэй, энэ нь улам ихсээд байх нь зөрчилд хүргэж болох юм.
5. Үгүй. Хосуудад боловсролын ялгаа их байх тусам сонирхол, оюуны чадвар өөр байх ба хоорондоо нийц муутай байдаг.
6. Тийм. Шашин шүтдэг хосууд нь шүтлэггүй гэр бүлийг бодвол өв тэгш, бат бөх харилцаа тогтоож чаддаг байна.
7. Тийм. Залуу хосыг эцэг эх, найз нөхөд нь үнэн сэтгэлээсээ дэмжиж байх нь аз жаргалтай гэр бүл болохын шинж.
8. Тийм. Хэрвээ хосууд сексийн харилцаанаас үүсдэг асуудлаа бүрэн ойлголцож чадахгүй, энэ асуудлаа хамтран шийдэх хүсэлгүй бол хосуудын хооронд гүнзгий зөрчил үүсэх шалтгаан болно.
9. Тийм. Санхүүгийн хүндрэл салалтын гол шалтгаан.
10. Үгүй. Санал зөрчилдсөн байдлаа салахаас өөрөөр шийдвэрлэж чаддаггүй хосууд нэг удаа бүрмөсөн салах магадлал өндөртэй байдаг. Олон хавар нэгэндээ гэдэг шүү дээ.
11. Тийм. Эцэг эхдээ хайртай байх нь бат бөх гэр бүлийн шинж юм.
12. Тийм. Тогтвортой, тууштай үерхэл нь ирээдүйн аз жаргалтай гэр бүлийн шинж.
13. Тийм. Салалт ихтэй гэр бүлийнхэнд “салалт бол хэрүүл, зөрчлийг шийдвэрлэх гарц” гэсэн үзэл тогтсон байдаг.
14. Тийм. Нөхөр (эхнэр)-ийнхөө эцэг эхтэй нийцтэй байх, сайхан харилцаа тогтоох чадвар нь сайн зүйл. Эцэг эхтэйгээ зөрчилтэй байдал нь хосуудын амьдралд сөргөөр нөлөөлдөг.
15. Тийм. Настай хүний үгийг сонсох чадвар нь зан төлөвийн эерэг шинж юм. Энэ нь хайртай хүнийхээ үгийг хүлээцтэй сонсох, ойлгох, улмаар дагаж баримтлахад бэлэн байх үндэс болдог.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here