Эмэгтэйчүүд яагаад олон цаг УНТАХ хэрэгтэй вэ?
Эмэгтэйчүүд эрчүүдээс олон цаг унтаж, амрах хэрэгтэй байдгийг судлаачид тогтоогоод байна. Дюкийн Их сургуулийн судлаачдын мэдээлснээр эмэгтэйчүүд тархиа илүү ажиллуулж, өдөрт илүү олон сонголтыг хийдэг байна. Үүнээс үүдэн бүсгүйчүүдийн тархины ачаалал ихэсдэг ажээ.
Эмэгтэйчүүд өнгө ялгах тал дээрээ эрчүүдээс хол илүү мэдрэмжтэй байдаг нь тэдний уураг тархи илүү эрчимтэй бөгөөд тасралтгүй ажиллаж чаддагийн илрэл болдог юм. Судлаачдын мэдээлснээр хэрэв эмэгтэйчүүд хангалттай хугацаанд нойроо авч, амарч чадахгүй бол зүрх судасны өвчлөлд өртөмтгий болдог байна. Үүнээс үзэхэд бүсгүйчүүд илүү олон цаг унтах “эрхтэй” төржээ.