Нүүр хуудас Танд тустай Эрч хүчээр дүүрэн ӨГЛӨӨНИЙ ДҮРЭМ

Эрч хүчээр дүүрэн ӨГЛӨӨНИЙ ДҮРЭМ

454
0
Өглөөний дүрэм
Өглөөний дүрэм

Өглөөг амьдралын эрч хүчээр дүүрэн эхлүүлж, бүтээлч чадвараа дээшлүүлэхийг хүсвэл доорх долоон дүрмийг хэрэгжүүлээрэй. Өглөө бүр хөнгөхөн дасгал хийх нь сэтгэл санаанд эергээр нөлөөлж, нойрноос амархан сэргэж, нозоорсон байдлаасаа хурдан салахад тусалдаг.

Эдгээр дүрмийг мөрдөж эхлэснээр илүүдэл жингээс сэргийлж, жин хаяхад туслана гээд танд эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно.

Сэрэнгүүтээ “сунгалт” хий

Сэрээд яаран орноосоо босох гэсний хэрэггүй. Биеэ суллан дээш харан хэвтэж хөл, гараа аль болох өргөхийг хичээ. Мөн түрүүлгээ харан хэвтээд нуруугаараа хотой. Эдгээр дасгалуудад гурван минут л хангалттай.

Өлөн дээрээ ус уу

Өглөө бүр та 150-200 гр буцалсан бүлээн ус уувал ходоод гэдэсний өвчнөө мартаж, ялгадас гадагшлалт хэвийн явагдах болно. Ингэж хоол боловсруулах систем цэвэрлэгдэх нь илүүдэл жин хуримтлагдахгүй байх, цаашлаад жингээ хаях суурь болж өгнө.

Шүдээ сайн угаа

Танан цагаан, эрүүл шүд нь таны инээмсэглэлийг чимнэ. Шүдээ байнга, тогтмол угаах нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Мөн амны хөндийн нян бактери нь жин нэмэхэд нөлөөлдөг тул өглөөд шүд угаахдаа дор хаяж гурван минут зарцуулж хэвшээрэй.

Нарны гэрэл бол амьдралын эх үндэс

Нарны гэрэл дутагдсан үед хүний биед грелин буюу өлсгөлөнгийн даавар ихээр ялгардаг. Тиймээс өрөөнийхөө хөшгийг ярж, нарны гэрлээс аз жаргалыг мэдрээрэй.

Нохойгоо салхилуул

Нохойгоо салхилуулах нь нэг төрлийн дасгал болдог. Хэрэв та нохойгүй бол богино зайд гүйж, биеэ халаан хөнгөн дасгалуудыг хийгээрэй.

Өглөөний хоолыг алгасч болохгүй

Өглөө эрт босч нөхөртөө өглөөний цай, өдрийн хоолыг нь хийж өгч явуулж бай. Сэтгэл нь өег байдаг юм. Өглөөний хоол бол өдрийн турш зарцуулах энергийн тань эх үүсвэр болдог. Уураглаг бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй. Ингэснээр өдрийн турш цатгалан мэдрэмжтэй байж, эрч хүчээр дүүрэн байх болно.

Өдрийн хоолыг өөрийн гараар

Үдийн цайны цагаараа хоолны газар орохгүйг хичээ. Зоогийн газрын хоол нь амт оруулагч ихтэй байдаг тул гэрийн хоолыг гүйцэхгүй. Тиймээс өмнөх орой нь жаахан цаг гаргаад өдрийн хоолныхоо орц, бэлдэцүүдийг бэлдэж тавиарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here