~Өдөр бүр СЭЛФИ хийдэг хүмүүс, сэтгэл гутралд өртсөн байдаг…~
Сүүлийн үед өөрийнхөө зургийг дарах буюу Сэлфи хийх нь урлагт болтлоо хөгжөөд байна. Өдөр тутмын амьдрал, ажил, гээд бүхий л цаг үед СЭЛФИ хийж түүнээсээ кайф авдаг гэхэд хэлсдэхгүй.
Тэгвэл тун саяхан АНУ-ын сэтгэл зүйчдийн холбооноос селфи их авах нь сэтгэл гутралтай холбоотой хэмээх хачирхалтай дүгнэлт гаргажээ.
Чикаго хотод төвтэй дээрх холбооны судлаачид селфи их хэмжээгээр авах нь сэтгэцийн өвчин гэж тодорхойлсон ба уг өвчнийг “Selfitis” гэж нэрлэжээ.
Тэдний тайлбарлаж байгаагаар сэтгэлийн гүн гутралд орсон хүмүүс бусдын анхаарлыг татахын тулд өөрсдийн зургаа олноор нь авч цахим сүлжээнд байрлуулдаг юм байна.
Түүнчлэн “Selfitis” өвчин нь гурван үе шаттай гэж тодорхойлсон бөгөөд өвчин хүндэрсэн үед хүн өдөрт наад зах нь зургаан удаа зургаа авдаг гэжээ.