Энэ өдрийг дэлхийн дахинд аз жаргалын өдөр хэмээн тэмдэглэдэг байна. Өөрт байгаа аав, ээж, үр хүүхэд, хань ижил, найз нөхөд, ажил төрөл, хуучин машин бүр хуучин гуталдаа хүртэл сэтгэл хангалуун байж, аз жаргалын цогцлоох өдөр юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байдаг.