Нүүр хуудас Танд тустай Өө сэвгүй толигор арьсны НУУЦЫГ танд…

Өө сэвгүй толигор арьсны НУУЦЫГ танд…

474
0
Өө сэвгүй толигор арьсны НУУЦЫГ танд...
Өө сэвгүй толигор арьсны НУУЦЫГ танд...
Элдэв толбогүй торго мэт толигор, зөөлөн арьстай болохыг мөрөөдөггүй эмэгтэй хүн гэж үгүй. Хүссэн хэмжээндээ хүртэл сайхан арьстай болохын тулд өдөр тутмын нямбай арчилгаанаас гадна чанартай гоо сайхны бүтээгдэхүүн шаардлагатай. Хамгийн чухал нь арьс гэдэг эмзэг мэдрэмтгий учир өдөр тутмын сайн арчилгаа. Учир нь орчны бохирдол, гоёлын энгэсэг, тоос тоосонцор нь арьсан дээрх тостой холилдож, арьсыг чөлөөтэй амьсгалах боломжгүй болгон, батга гарах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Нүүрний арьсыг угааж цэвэрлэж болох ч гэрийн нөхцөлд бэлтгэсэн лосьоноор арчилж цэвэрлэх нь илүү тохиромжтой. Арьс дараах тохиолдлуудал өнгө нь гандаж ядардаг.
Young woman have fun with winter clothes
Үүнд:
1. Нойр дутуу, гүйцэд амарч чадаагүй тохиолдолд арьс дорхноо гундана. Ямар ч чанартай крем, пудр байлаа гээд нойроо авч чадаагүйгээс болж үхсэн арьс, үлбийсэн байдлыг сэргээж чадахгүй. Тиймээс хангалттай нойрсоход анхаарч, унтахын өмнө кофе, өтгөн баахуу цай уухгүй, хэтэртэл идэхгүй байх шаардлагатай. Унтахдаа салхивчаа бага зэрэг онгойлгочихвол та сайхан амрахаас гадна өглөө эрч хүчээр дүүрэн байна.
2. Арьс нь дотор эрхтний өчүүхэн төдий доголдлыг ч анддаггүй. Хоёр хоног өөх голдуу тостой хоол идэхэд л арьсанд батга гардаг. Тиймээс дотор эрхтэн, мэдрэлийн болон бамбай булчирхайн үйл ажиллагааны системээ эрүүл байлгах нь чухал. Цайвар цонхигор арьс нь цус багадалт, хэт ядрах, мэдрэлийн систем, зэргээс үүдсэн байх жишээтэй. Сульдсанаас арьс шархлах нь элэг цөсний өвчлөл байж болох тул эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Нүүрний арьс улайх, гүвдрүүт улайлт бий болох нь дотор эрхтний үйл ажиллагаа доголдсоноос болж үүсдэг. Энэ бүх тохиолдолд эмчилгээг гүйцэд хийлгэж байж л арьсаа өнгөлөг сайхан болгоно.
3. Гоо сайхандаа санаа тавьдаг эмэгтэй архи, тамхинаас хол байх хэрэгтэй. Өчүүхэн бага уухад ч нүүр улайх, арьсанд толбо үүсэх, дуу хоолой, дохио зангаа хүртэл өөрчлөгдөх нь бий.
4. Тохироогүй гоо сайхны бүтээгдэхүүн. Хичнээн үнэтэй, чанартай байлаа ч арьсанд тань үл тохирох гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Хүн бүрийн арьсны онцлог өөр тул чухам өөрт тохирохыг л сонго. Тохироогүй гоо сайхны бүтээгдэхүүн нь арьсанд загатнаа, харшил үүсгэх нөлөөтэй. Өнгөлөг сайхан арьстай болохын тулд эдгээр хүчин зүйлийг заавал харгалзан үзэх хэрэгтэй.
5. Арьсыг гоо сайхан байлгах хамгийн чухал зүйл бол “ТЭНЦВЭРЖҮҮЛЭЛТ”. Хоолоо ихдүүлэхгүй, багадуулалгүйгээр ходоодны зөв тэнцвэрээ олдог шиг арьсанд ч гэсэн барих ёстой тэнцвэр гэж бий. Байгалийн тос буюу sebum арьсийг зөөлөн, уян хатан байлгадаг ба хамгийн гол нь арьсан дахь чийгшил алдагдахаас сэргийлж байдаг. Тэрхүү “Тос” ихэдсэнээр тослог арьс, маш бага хэмжээгээр байвал чийгшэл шаардсан хуурайшилтай, харин тэнцвэр нь алдагдсанаар тослог болон хуурайшил холилдоно. Энэ нь бидний хэлж заншсанаар холимог арьсийг үүсгэдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here