Нүүр хуудас Эдийн засаг Д.Мөнхтүшиг: Рио Тинтогийн Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Д.Мөнхтүшиг: Рио Тинтогийн Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

375
0
Д.Мөнхтүшиг Рио Тинто
Д.Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэв.
Рио Тинто групп Улаанбаатар хотод шинэ оффис нээж байгаа бөгөөд 2018 оны турш тус газрыг ная гаруй монгол ажилтантай болгож өргөжүүлнэ.

Рио Тинтогийн шинэ оффис нь тус группийн хайгуулын хөтөлбөр, технологийн төвд дэмжлэг үзүүлж, Монгол дахь бүх түншлэгч талуудтай харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах юм байна.

Дөлийн Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдсон бөгөөд тэрээр Рио Тинтогийн шинэ оффисыг удирдах юм. Тэрээр “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торресийн багтай уялдаатай ажиллах болно.

“Оюутолгой” ХХК-иас ангид байрлах тус шинэ оффист Рио Тинтогийн Монгол дах геологи хайгуулын баг болох “Рио Тинто Экпслорейшн” (Ар-Ти-Икс) болон Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дах салбар болох “Монголиа Дэливэри Цэнтр” (Эм-Ди-Си) байрлах болно. “Монголиа Дэливэри Цэнтр” нь Рио Тинтогийн олон улс дахь үйл ажиллагаанд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх юм.

Д.Мөнхтүшиг: Рио Тинтогийн Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Д.Мөнхтүшиг “Монгол Улсын итгэлт түнш болохоор зорьж буй энэхүү компанийн хамт олны нэг болж буйдаа баяртай байна. Рио Тинто нь Оюутолгойгоор дамжуулан Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацааны бат бэх түншлэл болгон хөгжүүлэхээр чармайж байна. Цаашид Рио Тинтогийн зүгээс манай улсад улам бүр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа таатай байна” хэмээн хэллээ.

Д.Мөнхтүшиг нь төрийн алба, уул уурхай, түүхий эдийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь “Нобел” группын Монгол дахь салбар, Монголын Хөрөнгийн Бирж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба болон хэд хэдэн томоохон компаниудад удирдах түвшинд ажиллаж байсан.

Тэрбээр Рио Тинтогийн Монгол дахь өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж, оролцогч талуудтай хамтран ажиллахын зэрэгцээ Улаанбаатар дахь Рио Тинтогийн оффисын захирлаар ажиллах юм.

Эх сурвалж: Оюутолгой компани

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here