Нүүр хуудас Улс төр Баянзүрх дүүргээс сонгогдсон ЖДҮ-чид

Баянзүрх дүүргээс сонгогдсон ЖДҮ-чид

182
0
ЖДҮ
Баянзүрх дүүргээс сонгогдсон ЖДҮ-чид

Төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан олж авсан увайгүй улс төрчидтэй иргэд арав арваараа, зуу зуугаараа нийлэн тэмцэж, тэднийг жигшин буй хөдөлгөөнүүд өрнөсөөр байна.

Тухайлбал Баянзүрх дүүрэгт Хэвтүүл хөдөлгөөнөөс санаачлан ЖДҮ-ийн сангийн хөнгөлөлттэй зээлийг олж авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан тайван жагсаал 12 хоног болж өнгөрлөө. Жагсаалын үйл ажиллагааг дэмжиж 2000 гаруй Баянзүрхчүүд гарын үсэг зурсан байна.

Баянзүрх дүүрэг 340 орчим мянган хүн амтай манай нийслэлийн хамгийн том дүүргийн нэг нь. Тус дүүрэгт 4700 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас 3300 гаруй нь хувийн хэвшлийнх. Хувийн хэвшлийн салбарт зээлийн харилцаа үүсгээгүй компани тун ховор. Банкны жилийн зээлийн хүү 20-25 хувь орчим байдаг. Гэтэл Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон 6 гишүүний 5 нь жилийн 3 хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдоод байна.

Хэвтүүл хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалыг дэмжин гарын үсэг зурсан иргэд “манай тойргийн шударга дүр эсгэсэн гишүүд хүртэл ЖДҮчин болчихлоо. Өөрийн хамаарал бүхий компани, этгээдүүдээр дамжуулан жилийн гуравхан хувийн хүүтэй зээлийг олж авна гэдэг ёс зүйгүй гэхээсээ илүү ханаж цадахаа мэдэхгүй, иргэдийн тэгш боломжоос хулгай хийсэн үйлдэл” хэмээн бичиж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Тодруулбал ЖДҮ сангийн зээлтэй холбоотой асуудлаас болж УИХ гишүүн БЗД-ийн 52 дугаар тойргоос сонгогдсон Б.Батзориг сайдын суудлаа өгөөд байгаа. Түүний араас Ж.Энхбаяр, Ж.Батзандан зэрэг гишүүдийн хамаарал бүхий этгээд нь хөнгөлөлттэй зээл авсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад буй юм.

эх сурвалж: inews.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here