Өнгөрөгч гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай дээр гурван бүсгүй хагас нүцгэлэн, оффшорчдыг эсэргүүцсэн лоозон зүүж, эсэргүүцлээ илэрхийлсэн нь олны анхаарлыг багагүй татаж, цахим ертөнцөд ярианы сэдэв болоод амжсан.
Тэгвэл зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан гэх үндэслэлээр тэднийг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шүүж, буруутай хэмээн үзэж тус бүр 50.000 төгрөгөөр торгох шийдвэр гарчээ.
Дашрамд дурдахад, өөрсдөө санаачлан зохион байгуулсан хэмээж буй жагсагчид болох Б.Болор-Эрдэнэ, Ч.Алтанзагас, Чанцал нарыг дэмжиж буйгаа илэрхийлж, Лондон хотноо Г.Ичинхорлоо гэх бүсгүй ЭСЯ-ныхаа гадаа тайван жагсаал хийсэн байна.
О.Ундармаа