Нүүр хуудас Улс төр Төрийн албаны 23 алба хаагч ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансаа мэдүүлээгүй...

Төрийн албаны 23 алба хаагч ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансаа мэдүүлээгүй байжээ.

344
0

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага шалгах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here