Нүүр хуудас Улс төр Ц.Нямдорж: Хуулийн байгууллагын завхралыг маш хурдан хугацаанд дуусгана гэж бодож байна.

Ц.Нямдорж: Хуулийн байгууллагын завхралыг маш хурдан хугацаанд дуусгана гэж бодож байна.

221
0

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдоржийг томилох асууудлыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайд болон нэр дэвшигч нэр дэвшигчээс “Хуулийн завхрал, оффшор, “60 тэрбум” болон С.Зоригийн амь насыг  хөнөөсөн хэргийн талаар ямар байр суурьтай байгаа, хэрхэн шийдэх талаар тодруулав.

 Энэхүү асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол төр хууль бус зүйлд өвдөг сөхрөх ёсгүй. Ний нуугүй хэлэхэд эрхэм гишүүд та бүхэн маань ч гэсэн айдастай амьдардаг. Өөрийн бодсон санасан зүйлээ хэлж чаддаггүй. Энэ бүхний төлөө сэтгэл санаа нийлж ажиллана гэдгээ хэлэхийг хүсч байна. Хууль тогтоомж зөрчсөн асуудалд хуулийн дагуу хичээн ажиллах болно. Надаас болон манай Засгийн газрын гишүүдээс хэзээ ч хууль бус юм битгий хүсээрэй” хэмээн хариулсан юм.

Сайдад нэр дэвшигч Ц.Нямдорж “Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх газар нь АТГ. Нийгэмд эцэслэн үгээ хэлэх ёстой. АТГ ажлаа хийхэд цагдаагийн байгууллага оролцох шаардлагатай бол бололцоог нь хангаж өгнө. Оффшорын асуудлаар үнэн худлыг нь тухайн хүмүүс өөрсдөө хэлэх хэрэгтэй. Улс төрчийн хувьд өөрийн санаа оноогоо хэлж явна. Данс нээлгээд орхисон бол үнэнээ хэлчих хэрэгтэй. С.Зориг агсны амь нас алдсан хэргийн талаар би байдаг бүх зүйлээ хийсэн. Надад ямар ч тоймтой хариулт өгөхгүй зувчуулаад байна. Би очоод энэ хэргийн нууцлалыг ил болгох талаар ажил хийнэ. Ажлын хэсгийг өөрчлөх ёстой гэж бодож байна. Төр, ард түмнээс нуух шаардлага байхгүй. Захиалагч байхгүй байхад захиалгаар алсан гээд байгаа хүмүүсийг захиалагчийг нэн хурдан хэлэхийг шаардана.

Одоогийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор байгаа цагт юм хэцүү шүү. Муухай муухай хуйвалдаан явагдаж байж энэ хэргийг таслуулсан. Энэ замбараагүй явдлыг таслан зогсоох ёстой гэж бодож байна. Чадал хүрэхгүй байж болно. Гэхдээ хүргэх гэж оролдоно. Бүтэн жил Булганыг хорьчихоод гэрч ч биш хохирогч ч биш болгож байна. Би Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход орж уулзаад энэ хэргийг ил болгох шаардлагатай гэдгийг хэлсэн. Гэтэл шүүх хурлыг  нээлттэй гэж зарлачихаад эхлэнгүүт нь хааж байна. Тиймээс би С.Зоригийн амийг хохироосон хэргийн захиалагчийг ил болгохыг шаардана. Хуулийн байгууллагын ажилд завхрал нэлээн гарсан. Би эхлээд завхралыг маш хурдан хугацаанд дуусгана гэж бодож байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here