Мюнхен хотын техникийн их сургуулийн 200 эрдэмтэн сургуулийнхаа хурлын танхимыг авто машины гар үйлдвэр болгон өөрчилжээ. Эрдэмтэд болон тус сургуулийн хамтын хүчээр бий болсон энэхүү үйлдвэрээс ирээдүйд тус хотын хүн бүхний унах машин гарч ирэх ажээ. Ойрын хэдэн жилийн дотор профессорууд, эрдэмтэд, оюутнуудын хамтын ажиллгааны хүчээр шинэ цахилгаан авто машиныг зохион бүтээх гэнэ. Уг шинэ машины нэр нь MUTE. Үүнийг англиас орчуулбал дуугүй гэсэн утгатай юм. Тус сургуулийн тээврийн хэрэгсэл машины техникийн багш Штефан Фукс нарын гурван хүн үйлдвэрийг удирдах юм байна.
Бага жинтэй, бага цахилгаан зарцуулалттай, илүү хямдхан гэх олон давуу талтай уг машиныг унасан хүнд айх аюул үгүй гэнэ. Хоёр хүний суудалтай, хоёр тээшний багтаамжтай эл машины суудлын жижиг машины дотоод шаталтын хөдөлгүүрийг нисэх онгоцноос санаа авч хийж байгаа юм байна. Гэхдээ MUTE машин ямарч аюулгүй гэж бодож болохгүйг докторант Стефан Матц чухалчилж байгаа юм. Тэрбээр “Уг цахилгаан машины загвар хийцийг сайжруулах тал дээр анхаарч байгаа. цахилгаан машин ердийн машинаас арай хялбар ч бусад олон талаар өөр юм.” хэмээн нэмж хэлжээ. Машинаар зөвхөн 500 килограмм ачааг зөөх боломжтой юм байна.