Нүүр хуудас Эдийн засаг ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтийн байдалд судалгаа хийжээ

ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтийн байдалд судалгаа хийжээ

101
1
jijig-dund-uildwerlel-erhelgchid
ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтийн байдалд судалгаа хийжээ

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаагаа явуулахад тулгарч буй зардлуудаас үүдэлтэй хүндрэлийн түвшин буурч байна гэж “Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал” түүвэр судалгаанд дурдсан байна.

Судалгаанаас харахад зардлын байдлын индекс -0.52 гарсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт болжээ. Энэхүү судалгаанд статистик тооцооллоос оновчтой түүврийн хэмжээг Улаанбаатар хотоос 1000, аймгуудаас 30-50 буюу нийт 1922 түүвэр сонгожээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нийт борлуулалтын орлогын хамгийн өндөр буюу 45.6 орчим хувийг цалин, түүхий эдэд зарцуулдаг байна. Харин үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд 24 хувь, үйл ажиллагааны үндсэн бус зардалд 11.1 хувь, бусад зардалд 15.1 хувийг зарцуулж байна. Мөн үлдсэн 4.2 хувийг хуримтлалд зарцуулдаг гэж хариулжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Зээлийн хүүний зардал хамгийн их хүндрэл учруулдаг” гэж хариулсан байна. Түүний дараа хураамж, шимтгэлийн төлбөр, төрийн шимтгэл хураамж, түүхий эдийн зардал, цахилгааны зардал болон дулаан, зам, тээврийн зардал зэрэг орж байна.

Дэлхийн банкны судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэл нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг ажээ.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here