Нүүр хуудас Эдийн засаг “Жижиг, дунд бизнесийн логистикийн хөгжил, хандлага” зөвлөгөөн боллоо

“Жижиг, дунд бизнесийн логистикийн хөгжил, хандлага” зөвлөгөөн боллоо

95
0
jujig-dund-bisuness-zowlogoon-2019
“Жижиг, дунд бизнесийн логистикийн хөгжил, хандлага” зөвлөгөөн боллоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих багтай хамтран “Жижиг, дунд бизнесийн логистикийн хөгжил, хандлага” олон улсын тэргүүн туршлагыг танилцуулах зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй худалдааны төвүүд, сүлжээ дэлгүүрүүд, үндэсний үйлдвэрлэгчид, хүлэмжийн аж ахуй, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөллүүд оролцож байна.

Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээний салбарын 70 орчим хувь нь төвлөрч буй томоохон салбар юм.
Улаанбаатар хотын хүн амын огцом өсөлт нь түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл, зам, тээвэр гэх мэт холбогч дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг жил бүр нэмэгдүүлсээр ирсэн.

Судалгаанаас үзэхэд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг хүнсний дэлгүүр, супермаркет, баар, ресторан, кафе ажиллуулж буй бизнес эрхлэгчдийн 79 хувь нь бараа татан авалтыг 09.00-13.00 цагийн хооронд хийж байгаа нь их хотын түгжрэлд хамгийн ихээр нөлөөлж байна.

Ихэнх ААН нь үдээс өмнө буюу 15.00 цаг хүртэлх хугацаанд өдрийн ид ачаалалтай, оргил цагуудад бараа татан авалт хийдэг бөгөөд 80 хувь нь өдөрт 1-ээс 3 удаа, түүнээс дээш давтамжтайгаар бараа татан авалт хийж байгаагаас түгжрэл үүсгэж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 550,0 мянган автомашин /2019 оны 01 дүгээр сарын байдлаар/ бүртгэлтэй байгаагаас 400.0 мянга нь нийслэлд идэвхтэй замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр автомашинуудын 70% нь байнгын түгжрэлд буюу 20 км/цаг-ийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож байна.

Замын түгжрэлээс үүдэж буй хохирлын үр дүнгээс харахад шууд хохирол нь иргэн хүнд мэдрэгдэж, бидний нүдэнд шууд харагдаж байгаа боловч шууд бус хохирол нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй нийгмийн ёс журам алдагдах, бүтээмж буурах хор уршиг дагуулж байна.

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын талаар төрөөс баримтлах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, тээвэр логистикийн болон тулгамдаж буй бусад асуудлыг шийдвэрлэх зорилгоор УБ хотын Захирагчийн ажлын алба нь “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрт “Нийслэлийн худалдааны газруудын логистик, нийлүүлэлтийн сүлжээний нөхцөл байдлыг судалж, үр ашгийг нэмэгдүүлэх тооцоолол хийж, оновчтой шийдлийг илэрхийлсэн зураглал, зөвлөмж боловсруулах”-аар тусгасан.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн логистикийн судалгааг хийж, бодлогоо боловсруулан оновчтой шийдвэр гаргах нь чухал асуудал юм гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here