Нүүр хуудас Эдийн засаг Зэс олборлолтоороо дэлхийд гуравт бичигдэх боломжтой

Зэс олборлолтоороо дэлхийд гуравт бичигдэх боломжтой

205
0
Зэс олборлолтоороо дэлхийд гуравт бичигдэх боломжтой
Оюутолгой 2025 онд зэс олборлолтоороо дэлхийд гуравт эрэмбэлэгдэнэ гэв. Рио Тинтогийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг “Turquoise Hill” компани2018 онд Оюутолгойн зэс-алтны ордоос асар их өгөөж хүлээж байна.

Өөрөөр хэлбэл ирэх жилд 2017 онд олборлосон ашиг малтмалын хэмжээг хоёр дахь өсгөх бөгөөд үйл ажиллагааны зардал ойролцоогоор 2.8 хувиар буурах төлөвтэй байгаа аж.

Монголын томоохон уурхай Оюутолгой ирэх онд 240-280 мянган унц алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэх бөгөөд энэ жил олборлохоор төлөвлөсөн 100-140 мянган унцийг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцоолсон болохыг Канадын уурхай энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн.

Ванкуверт төвтэй тус компани мөн 2018 онд 125-155 мянган тонн зэс олборлох урьдчилсан таамаглалтай байна. Энэ нь 2017 онд төлөвлөсөн хэмжээнээс бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. Энэ онд олборлох зэсийн хэмжээг хамгийн багадаа 130-160 мянган тонн гэж байсан юм.

2018 оны үйл ажиллагааны бэлэн мөнгөний зардал 700 сая ам.доллар байх төлөвтэй байгаа аж. Мөн ирэх онд хөрөнгө оруулалтын зардлуудын хувьд авч үзвэл бэлэн мөнгөний зардалд ойролцоогоор 150 сая ам.доллар, далд уурхайд 1.1 -1.2 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй гэж “Turquoise Hill” онцолжээ.

Ил уурхайн үйл ажиллагаа энэ жил дөрөвдүгээр үе шатад байгаа бөгөөд ирэх онд зургадугаар шат хүртэл ахиулах аж. Мөн 2018 онд хүдрийн овоолгыг боловсруулахаар төлөвлөж байна.

Оюутолгой уурхай 2025 онд зэс олборлолтоороо дэлхийд гуравт бичигдэх хандлагатай байгаа бөгөөд жилд 550 мянган тонноос илүүг олборлох гэнэ.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here