1. Франц
Францад эмнэлгийн бүх нийтийн заавал даатгуулах суурь түвшинг ажилладаг газруудад нь холбож өгсөн даатгалын сангаар дамжуулан хангадаг байна. Энэ сангууд нь хувийн компани байдаг ч, эдгээрийг төрөөс хатуу зохицуулж хянадаг аж. Даатгалын татвар (давын өмнө цалингаас суутгадаг татвараар санхүүждэг),эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад төлөх төлбөр, нөхөн олговрын хэмжээг засгийн газраас тогтоож өгдөг байна.
2. Итали
Ерөнхий зохион байгуулалтаараа Италийн анагаах ухаан нь Британийн эрүүл мэндийн системтэй адилхан бөгөөд төвлөрөлт багатайгаараа ялгардаг. Юунд мөнгө төлөх ёстойг төв засгийн газар тогтоож, хүн амын эрүүл мэндийн ерөнхий үзүүлэлтүүдийг хянаж, хөдөлмөрийн гэрээний талаар эмч нартай хэлэлцээ хийнэ. Цалингаас суутгадаг татвар болон төсвийн бусад орлогоор эрүүл мэндийг тогтолцоог санхүүжүүлдэг. Хэвтэж эмчлүүлэх болон эмнэлэг-эрүүл ахуйн анхны тусламжийг оршин суугаа газраар нь үнэ төлбөргүй үзүүлнэ. Гэхдээ оношлогооны процедур, мэргэжилтнүүдийн үйлчилгээ, жороор олгодог эмийн төлбөрийн тодорхой хувийг өвчтөнүүд төлдөг байна.
3. Андорра
Андоррагийн эрүүл мэндийн тогтолцоо нь төрийн ивээлд бүрэн байж,иргэдийн бүх шаардлагыг хангадаг байна.
Тус орны хүн амын 8 хувь нь эмнэлгийн даатгалгүй байдаг бөгөөд тэд ерөөс даатгуулах шаардлагагүй учир эмчилгээний төлбөрийг өөрийн халааснаас хийдэг аж. 4. Мальт Мальтад бүх хүний хувьд суурь эмчилгээ үнэ төлбөргүй юм. Эмчилгээний байгууллагууд иргэдээс авсан татвараар оршин тогтнож, өөр юу ч илүү төлөхийг шаарддаггүй байна.
Мөнгөтэй, дээд ангиллаар эмчлүүлэхийг хүсч байгаа хүмүүст хувийн сонголтын багцыг санал болгодог байна.
5. Сингапур
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Сингапурын эрүүл мэндийн тогтолцоог Азидаа шилдэгт, дэлхийд шилдэгүүдийн нэгэнд тооцож үздэг байна. Сингапурын эрүүл мэндийн тогтолцоо нь эмнэлгийн болон урьдчилан сэргийлэх улсын болон хувийн байгууллагуудаас бүрдэнэ. Олон жилийн туршид Сингапурын Эрүүл мэндийн яам тус орны бүх иргэнд эмнэлгийн үндсэн үйлчилгээг чанартай хүргэх зарчим баримтлаж байгаа ажээ. Сингапурын байнга сайжирч байгаа эрүүл мэндийн тогтолцоо нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгджээ. Сингапурын эрүүл мэндийн тогтолцоо нь урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн тусламжтайгаар хүн амын эрүүл мэндийг хангаж, эрүүл аж төрөх ёсыг сурталчлахаас эхэлдэг байна.
6. Их Британи
Их Британийн эмнэлгийн үйлчилгээ нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан Үндэсний эрүүл мэндийн албаны үндсэн дээр ажилладаг. Төр эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг шууд төлж, төсвийн татварын орлогоор эрүүл мэндийг санхүүжүүлдэг байна. Жороор олгодог эм, шүдний эмчилгээ болон нүдний эмчийн үйлчилгээний төлбөрийг төлөхөөс өөрөөр өвчтөн эмнэлгийн арга хэмжээний ямар ч зардлыг төлдөггүй аж. Түүнчлэн Норвеги, Канадынх шиг нэгдсэн татвар төлөгчийн зарчмаар тогтоосон бусад олон системээс ялгаатай нь Британид эмч болон бусад эмнэлгийн ажилтны олонхи нь төрийн албан хаагч байдаг.
7. Сан-Марино
Энэ орны хувьд өчүүхэн нутаг дэвсгэр нь иргэдийн нийгмийн болон эмнэлгийн үйлчилгээнд хамаатай бүх зүйлд засгийн газрын үйл ажиллагааг хялбар болгодог давуу талтай юм. Ийм жижигхэн оронд өвчлөлийн талаар олныг хамарсан хяналт тавих юмуу вакцинжуулах ажлыг зохион байгуулах нь Хятад, Орос юмуу Канад зэрэг өргөн уудам нутагтай орнуудынхаа хавьгүй хялбар. Асвтрийн адил Сан-Маринод оршин суугч бүрт эмнэлгийн үнэ төлбөргүй суурь үйлчилгээ санал болгодог байна. Мөн Сан-Мариногийн ямар ч оршин суугч хувийн эмнэлгийн даатгал худалдан авч, өөртөө ахиу эмчилгээ хийлгэх эрхтэй .
8. Австри
Австри бол хүний орлогоос үл хамааран бүх нийтийн чанартай эрүүл мэндийн системийг хангасан улсын нэг юм. Австрийн иргэн бүр эмнэлгийн үнэ төлбөргүй суурь үйлчилгээг өндөр түвшинд авдаг. Мөн сонин зүйл гэвэл, Австри улсад ирсэн бүх зочин, жуулчинд эмнэлгийн үнэ төлбөргүй тусламж үзүүлдэг байна. Ер нь Австрийн эрүүл мэндийн тогтолцоо нь хоёр шатлалтай бөгөөд нэг дэх шатанд (суурь шатанд) бүх хүнийг үнэ төлбөргүй эмчилдэг. Харин илүү нарийн, төрөлжсөн эмчилгээ авахын тулд даатгалын баримтаа үзүүлэх юмуу бэлэн мөнгө төлөх хэрэгтэй. Ийм тогтолцоо нь бүх хүнд адилхан үйлчилдэг бөгөөд зах зээлийн бүх тоглогчийн хувьд ашигтай юм.
9. Япон
Японд голдуу ажлын газраар эмнэлгийн даатгалын тогтолцоо үйлчилдэг. Энэ тогтолцоонд 2000 орчим хувийн, 3000 гаруй төрийн даатгалын байгууллага багтана. 700 юмуу үүнээс олон ажиллагсадтай компани эмнэлгийн даатгалын хөтөлбөрийн хүрээнд өөрийн ажилтныг 1800 схемийн нэгээр нь эмнэлгийн даатгалд хамруулах үүрэгтэй. Угтаа цалингаас суутгадаг ажиллагсад болон ажил олгогчдын заавал төлөх татвараар эдгээр схемийг санхүүжүүлдэг байна. Ийм татварын нийт хэмжээ нь ажилтны цалингийн 8,5% байдаг.Энэ мөнгийг ажил олгогч болон ажилтны хооронд тэнцүү хуваарилж, зарим компани татварын талаас илүүгүй хувийг нь авдаг байна. Харин 700-аас цөөн хүн ажилладаг компанийн ажилтнууд бага бизнесийн эрүүл мэндийн даатгалын төрийн хөтөлбөрт оролцох үүрэгтэй. Энэ схемд хүн амын барагцаалвал 30% хувь хамрагдаж, ажилтны цалингийн ойролцоогоор 8,2% болдог заавал өгдөг хураамж болон төрийн сангийн мөнгөөр санхүүждэг байна.
10. Швейцар
Швейцарын эрүүл мэндийн салбар нь бүх нийтээр заавал хийлгэх даатгал болон эмнэлгийн тусламж үзүүлэхэд хандах зах зээлийн хандлагыг өвөрмөцөөр хослуулснаараа гайхалтай юм. Тус оронд наслалт дэлхийд хамгийн өндөр (эмэгтэйчүүдийнх 84,9 жил, эрэгтэйчүүдийнх 80,3 нас)тооцогддог бөгөөд эмнэлгийн үйлчилгээ нь тус орны хилийн гадна ч алдартай юм. Мөн тус эрүүл мэндийн тогтолцоо нь эмнэлгийн зайлшгүй даатгалд үндэслэдэг. 1996 оноос Швейцарын иргэн бүр нас, нийгмийн байдал, харъяаллаас үл хамааран эмнэлгийн зайлшгүй даатгалын гэрээ байгуулах үүрэгтэй болжээ. 130 орчим даатгалын компани Швейцарын эмнэлгийн даатгалыг эрхэлдэг бөгөөд тэдгээрийн хоорондын өрсөлдөөн маш ширүүн байдаг аж. Эмнэлгийн кассууд бас эмнэлгийн сайн дурын даатгалын үйлчилгээ үзүүлж, өвчтөнүүд эмнэлгийн нэмэлт үйлчилгээ юм уу илүү тав тухтай орчныг (жишээ нь, эмнэлгийн тусдаа өрөө) сонгож болно. Эмнэлгийн кассууд нь гэрээт байгууллага, мэргэжилтнүүдийн жагсаалтад орсон эмч, эмнэлгүүдтэй ажиллаж, даатгуулагч нь эмчлэгч эмчээ өөрөө сонгож болдог байна.