Нүүр хуудас Эрүүл мэнд Хүний өдөрт авах ёстой витаминуудын бараг дийлэнх нь өргөст хэмхэнд агуулагдаж байдаг.

Хүний өдөрт авах ёстой витаминуудын бараг дийлэнх нь өргөст хэмхэнд агуулагдаж байдаг.

128
0
Зуны улиралд ходоодоо цэвэрлэх, арьсаа чийгшүүлэхэд хамгийн тустай хүнсний нэг бол өргөст хэмх гэнэ. Өдрийн турш хангалттай ус ууж амжаагүй бол өргөст хэмх ид. Өргөст хэмхний 90 хувь нь ус учраас таны алдсан усыг нөхөж, биеийг тань чийгшүүлж чадна.Хүний өдөрт авах ёстой витаминуудын бараг дийлэнх нь өргөст хэмхэнд агуулагдаж байдаг. А, В, С витамин агуулдаг учир өдөр тутамдаа хэрэглэж заншвал эрч хүчээ алдахгүй.  Хүйтэн өргөст хэмхийг хэрчээ нүдэн дээрээ тавихад хавдрыг буулгахаас гадна, нүд онгойх мэт мэдрэмж төрүүлнэ.
Өргөст хэмхийн шүүс нь холестролыг бууруулдаг бөгөөд цусны даралтыг хянаж, диабиттай хүмүүст эерэг нөлөө үзүүлнэ.
Амны хөндийн эвгүй үнэрийг өргөст хэмхийн шүүс дарж, сэрүүн цэнгэг мэдрэмж төрүүлнэ. Хэрчим өргөст хэмхийг тагнайдаа хэлээрээ түлхэн хүргэж 30 орчим секунд байлгахад амны эвгүй үнэр арилдаг байна.
Өргөст хэмх нь шээсэн дэх хүчлийн хэмжээг бууруулдаг учир бөөрийг эрүүл байлгахад тустай.

Шинэхэн өргөст хэмхний салат хийх жорууд
1. Ногоон гоньдтой өргөст хэмхийн салат
Орц:
  • Өргөст хэмх – 500гр
  • Бөөрөнхий улаан сонгино – тал
  • 2 амны халбага том ширхэгтэй давс /kosher salt/
  • 2 амны халбага элсэн чихэр
  • 2 амны халбага улаан дарсны цуу
  • 2 амны халбага цагаан цуу
  • Аяганы тал хэмжээтэй ус
  • Бага зэрэг ногоон гоньд
Хийх арга:
Өргөст хэмхээ дугуй хэлбэртэй, сонгиноо хагас саран хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Том саванд өргөст хэмх, сонгино хоёроо хольж дээр нь элсэн чихэр, давсаа хийгээд хутгана. Үүнийгээ хөргөгчинд хийж 1 цаг байлгаад цуу, ус, ногоон гоньдоо нэмээд хутгана.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here