Нүүр хуудас Эрүүл мэнд “Эрүүл мэнд эрхэм баян” өдөрлөг хороодод үргэлжилж байна

“Эрүүл мэнд эрхэм баян” өдөрлөг хороодод үргэлжилж байна

126
0

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас нийслэлийн өдрийг угтаж 2017 оны 09 дүгээр сарын 28-наас эхлэн 1-20 хороонд “ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, хорооны ЗДАА хамтран иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийх, БЖИ тогтоох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийх, зөвлөгөө өгнө. Мөн цусан дахь сахар, холестрин үзэх, артерийн даралт үзэх, эход цуллаг эрхтэн харах, ЭКГ хийж, зохистой хооллолтын талаар сургалт, сурталчилгаа явуулж, хөнгөлөлттэй эмийн жор бичиж байна. Дүүргийн Засаг дарга, ЗДТГ-аас иргэн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд өдөрлөгийн үеэр хэрэглэгдэх үзлэг, шинжилгээнд зарцуулагдах оношлуур, тест, нэг удаагийн багаж материалын хөрөнгийг шийдвэрлэв. Өнөөдрийн байдлаар найман хороо өдөрлөгөө зохион байгуулж 1500 иргэнийг хамруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here