Нүүр хуудас Эрүүл мэнд Компьютерийн хэрэглээ ба хүний эрүүл мэнд.

Компьютерийн хэрэглээ ба хүний эрүүл мэнд.

1966
0

Компьютераас болж хүний нүд,нуруу, хөл, гар болон үе мөчний өвчин үүсэх магадлал их байдаг байна.Үүнээс гадна жирэмсэн эхчүүдийн урагт муугаар нөлөөлдгийг эрдэмтэд судалгаагаар баталжээ.

Компьютерийн өмнө буруу сууснаас болж, нуруу, хүзүү, толгой өвдөх, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах, улмаар цусны даралтад нөлөөлж зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг байна. Эдгээр зовиураас гадна сэтгэл зүйн стрессд өртөх нь их юм. Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж огт болохгүй. Компьютер дээр удаан ажиллахад бие их чилдэг болохоор нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй. Харин огт хөдөлгөөнгүй сандал биш, янз бүрээр тохируулах боломжтой сандал хамгийн эвтэйд тооцогдоно. Нуруу цэх байрлахгүй, дэлгэц рүүгээ байнга бөгтийгөөд байвал нуруу өвддөг болно.

  1. Нурууны доод хэсэг мөн л сандлын түшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно шүү дээ.
  2. Сандлын суудлын өндрийг анхаарах нь чухал. Гуя, ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилдэггүй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.
  3. Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур бол зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагүй, дээр нь сандал жаахан өндөр бол нуруугаараа бөгтийх гээд байдаг. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэхгүй байх нь гар болоод нурууны байрлал буруу, тун эвгүй болдог. Тэгэхээр таарч тохирсон хөлийн тавиур тун хэрэгтэй эд юм.
  4. Ширээн доор таны хөл нааш цаашаа хөдлөхөд зориулж хангалттай сул зай байх ёстой.
  5. Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.
  6. Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгүй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амрааж болно.
  7. Таны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлсээ шууд хардаг байх хэрэгтэй.
  8. Ажлын талбайгаа маш цэвэр цэгцтэй, зөв зохион байгуулалттай байх ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар юм.

Зөв суугаагүйн улмаас үүсэх хамгийн ноцтой эмгэг бол нурууны өвчин.  Хэдхэн жилийн дараа та нурууны өвчтэй болж, чөлөөтэй явж, сууж, хэвтэж ч чадахгүй тахир дутуу болохыг хүсээгүй л юм бол юун түрүүнд зөв сууж байгаа эсэхээ шалгах хэрэгтэй. Ер нь суугаа ажилтай хүн /ялангуяа компьютер дээр ажилладаг болон жолооч хүмүүс/ суудлынхаа налуурыг нуруугаараа бүрэн налж, цэх суух бол алтан дүрэм. Компьютер дээр ажиллана гэдэг чинь дэлгэц ширтэнэ л гэсэн үг. Тэгэхээр дэлгэц өөрөө өнгөний нягтрал сайтай, ямар ч чичирхийлэлгүй, дүрс болон мэдээллийг өндөр чанартай үзүүлдэг байвал нүдэнд ирэх ачаалал багасна. Мэдээллийг өндөр чанартай харуулахад дэлгэцийн өөрийн хүчин чадал, чанар чансаанаас гадна цэвэр цэмцгэр байдал ч нөлөөлдөг. Өнгөний нягтрал сайтай, өндөр чанарын LCD дэлгэц дээр удаан хугацаагаар ажиллахад нүд бараг чилж өвдөхгүй байсан чинь CRT дэлгэц дээр хоёр цаг орчим суухад л нүд бүрэлзээд, толгой өвдөөд унах юм гэх хүнтэй таарч байлаа.

  • Дэлгэц дээр тоос шороо, хир буртаг, хурууны хээ огтхон ч байх ёсгүй. Нүдний шил зүүдэг хүмүүс шилээ байн байн арчаад тун цэвэр авч явдаг. Компьютерийн дэлгэц түүнтэй яг адил юм.Мөн дэлгэцийн зөв байрлал хамгаас чухал. Дэлгэц танаас 350-600 мм-ийн зайтай байхаас гадна бага зэргийн налуу байж, нүдэнд бүхэлдээ шууд харагддаг байх ёстой. Дэлгэц налуу буюу гэдгэр байх нь хүзүү чилэхээс сэргийлнэ.
  • Дэлгэцэндээ заавал филтер хийгээрэй. Компьютер дээр удаан суухад уруул ам хатан хуурайшиж, нүд аргаад эхэлдгийг та анзаарсан уу. Тэгвэл дэлгэцээс гарах хортой туяа тийм нөлөөг үзүүлдэг байна. Энэ бүх нөлөөг дэлгэц хамгаалагч буюу филтер өндөр хувиар бууруулдаг нь нэгэнт батлагдсан.
  • Болж өгвөл компьютерийн хамгаалалттай нүдний шил зүүж байх хэрэгтэй.
  • 20 минут тутамд нүдээ байнга амрааж, дэлгэц ширтэхгүй хэсэг завсарлаж байх хэрэгтэй.
  • Хурц гэрлийн ойлт дэлгэц дээр тусаж, таны нүд рүү гялбахгүй байх дүрэмтэй. Дэлгэцийн чанх ард болон эгц урд нь цонх, буюу хурц гэрэл байхаас зайлсхий. Зайлшгүй тохиолдолд цонхны хөшиг, эсвэл дэлгэц хамгаалагч буюу филтер ашиглахаас өөр аргагүй.

Дэлгэц энэ бүх зарчмын дагуу байвал нүдэн дээр өндөр ачаалал ирэх нь харьцангуй багасна. Тэр хирээрээ нүд, толгой чилж өвдөх, улмаар нүдний хараа муудах аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.                         Кейборд, маузны эвгүй буруу байрлалаас хуруу, гарын үеийн эмгэг үүсдэг. Эдгээрийг хэрэглэхэд гар бугуйгаараа тахийх, хотойх ёсгүй. Буруу ашигласнаас болоод хуруу гараас гадна, мөр хүзүү хүртэл чилж өвддөг. Кейборд, маузаа ашиглахад хялбар, эвтэй байдлыг нь бодолцож хийц дизайн, хэмжээгээ тохируулан сонгож авах нь чухал. Кейбордонд байх нэмэлт хэсэг нь бугуйн тулгуур болж, гарыг бага эцээдэг. Мэдээж кейборд, маузын ариун цэвэр мөн л чухал. Яагаад гэхээр таны гар зөвхөн бугуйгаараа хөдөлж кейборд, маузыг удирддаг болохоор хурууны үзүүрээр хүрэхийн төдийд л үйлдлээ гүйцэтгэж чаддаг уян зөөлөн “дуулгавартай” байх ёстой. Харин кейборд болон маузаа “дуулгавартай” байлгахын тулд тоос шороогүй, цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй. Тоос шороо, бохирдол нь товчлууруудыг дарахад хүндрэлтэй, хатуу болгодог бол маузны гадна дотно тал хэт их бохирдсоноос чөлөөтэй “гүйж” чадахаа болино. Кейбордыг бодоход мауз нь нэг, хоёрхон хуруун дээр төвлөрч ажилладаг болохоор маузанд ихээхэн ач холбогдол өгөх  хэрэгтэй.Мауз ажиллах зай талбай хангалттай байх ёстой. Маузтай ажиллах таны гар ширээн дээр тохой хүртлээ тавигдаж байвал эвтэйхэн бөгөөд зөв байрлал юм.

  • Маузны дэвсгэрийг зайлшгүй анхаарч, их цэвэр байлгах хэрэгтэй. Цэвэр байснаараа мауз чөлөөтэй гүйж, үүргээ сайн гүйцэтгэх болно.
  • Гараа үе үе амраах ёстой. Мөр, гар, нурууны дээд хэсэг, хүзүү гээд бүгдэд ачаалал ирдэг учраас амарч биеийн чилээгээ гаргаж байх нь чухал.
  • Хэрвээ та компьютер дээр байнга ажилладаг, туршлагатай хэрэглэгч бол хулганаа баруун зүүн гараараа солиод хэрэглэсэн ч болно.
  • Кейбордын товчлууруудыг даруйхан судлаад, болж өгвөл маузтайгаа хослуулан зүүн гараараа кейбордоо зэрэг ашигладаг байх хэрэгтэй. Хэрэв гэнэт мауз асуудалд орвол кейборд л таныг аварна. Бүх програм, үйлдлийн системүүд кейбордын  shortcut-уудтай байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here