Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-д үндсэн хуулийн долоо хоног болж байна.

АНУ-д үндсэн хуулийн долоо хоног болж байна.

130
0
Attendees gather in the National Mall. REUTERS/Shannon Stapleton

 АНУ-ын Үндсэн хуулийн ба Иргэний өдөр өнөөдөр тохиож байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн 2001 оны зарлигаар 9-р сарын 17-ны өдрийг Үндсэн хуулийн ба Иргэний өдөр (Constitution Day and Citizenship Day) болгон зарлажээ.

Харин 9-р сарын 17- 23-ны өдрүүдийг 1955 оноос эхлэн Үндсэн хуулийн долоо хоног болгосон байна. АНУ-д төрсөн, эсвэл иргэн нь болсон бүх хүмүүс энэ өдрийг тэмдэглэдэг. Гэхдээ амралтын өдөр биш. Дэлхийн анхны Үндсэн хууль болох АНУ-ын Үндсэн хуулийг 1787 оны 9-р сарын 17-ны өдөр 12 мужийн Конгрессийн төлөөлөгчид батлан гарын үсгээ зурсан байв.

Конгресс 1940 онд 5-р сарын гурав дахь ням гаригийг Үндсэн хуулийн өдрөөр зарласан ба баярыг хожим 9-р сард авчирсан ч америкчууд тавдугаар сард баяраа тэмдэглэсээр иржээ.  Сургуулиудад долоо хоногийн турш Үндсэн хуулийн хичээл ордог. Чинээлэг иргэд нь буяны санд хандив өргөдөг уламжлалтай аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here