Нүүр хуудас Нийгэм Баруун бүсийн оношилгооны төвийг өргөтгөнө

Баруун бүсийн оношилгооны төвийг өргөтгөнө

114
0

 

Эдгээр өдрүүдэд Ерөнхий сайд баруун аймгуудад ажиллаж буй. Тэрбээр Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгооны төвийн үйл ажиллагаатай танилцаад, барилгыг өргөтгөх шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа зэрэг хүндрэл учирч байгааг харгалзан үзэж, тус төвийн өргөтгөлийг Засгийн газрын дэмжлэгээр хийхээр шийдвэрлэлээ.

Баруун бүсийн оношилгооны төвийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр болжээ. Бельги улсын Засгийн газрын санхүүжилтээр тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хоёр жилийн хугацаатай, шатлалтайгаар хийж гүйцэтгэх юм.

1987 онд ашиглалтад орсон тус төв нь тухайн үед 50 мянган хүн амд үйлчилж байсан бол өнөөдөр зөвхөн Ховд аймгийн иргэд 80 гаруй мянга хүрээд буй. Түүнчлэн зөвхөн өнгөрөгч онд гэхэд Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс зэрэг баруун аймгуудаас 6700 гаруй иргэн тус төвөөр үйлчүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here