Нүүр хуудас Нийгэм БАЯНХОНГОР: Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилга 12-р сард ашиглалтад орно

БАЯНХОНГОР: Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилга 12-р сард ашиглалтад орно

165
0
baynhongor-aimag
Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилга 12-р сард ашиглалтад орно

2018 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг стандарт нөхцөлд аваачихын тулд олон ажлыг тусгасан. Барилга бүтээн байгуулалтын ажлуудыг эхнээс нь улсын комисс хүлээн авч байна.

Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумдын ЗДТГ-ын барилгыг энэ онд шинээр барьж эхлүүлсэн юм. Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилгын ажил энэ оны долоодугаар сарын 18-нд эхэлсэн. Барилгын нийт төсөвт өртөг 850 сая юм.

Одоо ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Ирэх 12 дугаар сарын 1 гэхэд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Барилгын гүйцэтгэгчээр орон нутгийн “Зүүн шанд” ХХК ажиллаж буй юм байна. Барилгын хийцийн хувьд зоорь буюу гражийн давхартайгаа нийлээд 3 давхар юм байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here