Нүүр хуудас Нийгэм Баян-Өлгий аймгийн барилгын салбарын хэлэлцүүлэг боллоо

Баян-Өлгий аймгийн барилгын салбарын хэлэлцүүлэг боллоо

64
0
barilgiin-salbar-heleltsuuleh-2019
Баян-Өлгий аймгийн барилгын салбарын хэлэлцүүлэг боллоо /2019/

Баян-Өлгий аймгийн барилгын салбарын нэгдсэн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгээр Мэргэжлийн хяналтын газраас барилгын салбарт батлагдан мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд, түүний дотор барилга барих газар, зураг төсөвт эрүүл ахуйн хяналт хийх, дүгнэлт гаргуулах, баталгаажуулах талаар сургалт, зөвлөгөө өгөв.

Барилгын салбарт 2018 онд гарсан нийтлэг зөрчлүүдийн талаар мэдээлэл хийж, зөрчлийг арилгуулах, 2019 онд анхаарах асуудлын талаар чиглэл өгч, барилга барих иргэд,аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагааг хууль ёсны болгох, барилгын чанарт онцгой анхаарах талаар сануулав.

Мөн тус аймгийн сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдад хяналт шалгалттай холбоотой хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэн ажиллах талаар онол, арга зүй, мэргэшлийн мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх, харилцан мэдээллээр хангах нэг өдрийн сургалтыг зохион байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here