Нүүр хуудас Нийгэм Баярын өдрүүдэд ДУГААРЫН…

Баярын өдрүүдэд ДУГААРЫН…

412
0
Баярын өдрүүдэд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ...
Баярын өдрүүдэд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ...
Баярын өдрүүдэд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ үйлчлэхгүй
Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байна. Харин эдгээр өдрүүдэд дөрөв хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Мөн хуучин оны сүүлчийн өдрүүд, шинэ оны эхний өдөр нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэнэ.
Түүнчлэн шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Иймээс шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг ихээр зорьдог.
Энэ үеэр тус албанаас батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулахаар ажиллах юм.
Иймд иргэн та замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа халтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулж уулзвар гарц хааж, нэгдүгээр эгнээ зэрэгт байрлуулахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг 102 болон албаны 93021124 дугаарын утсуудаар хүлээн авч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here