Нүүр хуудас Нийгэм БНХАУ-ын элчин сайд Шин Хай Минд Онцгой байдлын дарга генерал Т.Бадрал хоёр...

БНХАУ-ын элчин сайд Шин Хай Минд Онцгой байдлын дарга генерал Т.Бадрал хоёр төслийн санал өглөө.

251
0

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Шин Хай Минтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд бригадын генерал Т.Бадрал Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар БНХАУ-ын Иргэний хэргийн яам, Газар хөдлөлтийн агентлаг болон Ойн агентлагтай нягт хамтран ажиллаж байгааг дурьдаад, Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд БНХАУ-ын Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлж байдагт талархал илэрхийлэв.

Энэ үеэр хоёр тал хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, бригадын генерал Т.Бадрал Элчин сайд Шин Хай Минд Монгол Улсын Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлэх хүрээнд хоёр төслийн саналыг хүлээлгэн өглөө. Элчин сайд эдгээр төслийг бодит ажил болгоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here