Нүүр хуудас Нийгэм Дарханы 10-р багт гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Дарханы 10-р багт гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

205
0

Өнгөрсөн сарын 5-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд 3 ихэр хүүхэд мэндэлжээ. Эдний хоёр нь охин,нэг нь хүү юм байна.  Хүүхдүүд 1,8.  1,9. 2,1 кг жинтэй төржээ. Тус сумын  10-р багийн иргэн Ч.Сутайхайрханы гэр бүл Ё.Тунгалаг хоёр дахь төрөлтөөр дөрвөн хүүхдийн ээж боллоо. Эдний Том хүү С.Орчлон нь 3 дугаар ангийн сурагч ажээ. Ихрүүдийн ээж Ё.Тунгалаг нь Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амаржих тасагт амаржиж, хүүхдийн сувилалд сувилуулж байгаад тавдугаар сарын 31-ний өдөр Дархандаа иржээ. Түүнийг Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батболд, П.Юра, сумын ИТХ-ын төлөөлөгч П.Ихбаяр, Жаргалсүрэн болон багийн ИТХ-ын дарга Т.Мөнхбат, багийн Засаг дарга Б.Батсуурь нар угтан авч хүндэтгэл үзүүлэн нярай хүүхдүүдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг бэлэглэсэн байна.  .2013 онд 3 ихэр хүүдүүдэд тус бүрт нь таван сая төгрөг олгохоор Засгийн газраас хууль баталсан  байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here