Нүүр хуудас Нийгэм Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ.

Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ.

874
0

шүлхий өвчин зурган илэрцүүд

Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ.  Хөлөнбуйр сумын нэгдүгээр багийн нутаг “Өлзийтийн хөндий” гэх газар нутаглаж буй малчин Б-гийн суурьт нийт 15 тооны мал, Булган сумын дөрөвдүгээр багийн нутаг “Туг уул” гэх газар отроор нүүж яваа Төв аймгийн Жаргалант сумын малчин Г-ийн суурьт 46 үхэр, 25 хонь нийт 71 тооны малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, лаборторийн шинжилгээр батлагджээ.

Үүнтэй холбогдуулан тус  аймгийн Онцгой комисс хуралдаж тус сумдад үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай арга хэмжээ авч, сумдын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгсөн байна. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн малыг устгалд оруулахаар болжээ. Түүнчлэн Мал эмнэлэг үржлийн газраас яаралтай 20 литр вакцин /ОХУ-д үйлдвэрлэсэн/ татан авч байгаа бөгөөд шүлхийн голомтонд байгаа бүх малд нийт 10,5 литр вакциныг зарцуулах аж.

Одоогоор өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр суманд ариутгалын цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд автомашины төрлөөс хамаарч 1000-3000 төгрөгний хураамж авч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here