Нүүр хуудас Нийгэм Жорлонгийн нүх рүү унасан нярайн амийг аварчээ.

Жорлонгийн нүх рүү унасан нярайн амийг аварчээ.

89
0

Өчигдөр Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид нийтийн бие засах газрын нүх рүү унасан нярайн амь насыг аварсан байна. Тодруулбал, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн хоёрдугаар салааныхан эх нь яаралтай тусламж авч амжаагүйн улмаас төрсөн нярай хүүхдийг нийтийн бие засах газрын нүхнээс гарган авч амийг нь аварсан байна. Эх нярай хоёрыг яаралтай түргэн тусламжийнханд хүлээлгэн өгсөн бөгөөд биеийн байдал сайн байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here