Нүүр хуудас Нийгэм Цамбагаравт гал түймэр гарлаа

Цамбагаравт гал түймэр гарлаа

744
0

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хуурайшилт ихтэй, гал түймрийн аюул гарч болзошгүй байгаа. Нийслэл хотод ч гал түймрийн дуудлага эрс нэмэгдсэн талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байсан. Тэгвэл өнгөрөгч баасан гаригийн 16.00 цагийн орчим Цамбагаравт гал түймэр гарч, тэр даруй гал түймрийн талаарх мэдээлэл цахим сүлжээнд түгсэн.

Харин энэ тухай Нийслэлийн Онцгой байдлын газар “Цамбагаравын автобусны буудлын хойно байрлах Титэм төвийн ард гал гарсан тухай дуудлага манайд 16.08 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 26 болон 10 дугаар ангийн алба хаагчид хоёр давхар мансардтай байшин шатаж байсныг яаралтай унтрааж арга хэмжээ авсан. Гал түймрийн үеэр хүн бэртэж, гэмтээгүй” хэмээн мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here