Нүүр хуудас Нийгэм ШӨХТГ-аас үнээ буулгахыг уриалжээ!

ШӨХТГ-аас үнээ буулгахыг уриалжээ!

78
0
sar-shine-00
ШӨХТГ-аас үнээ буулгахыг уриалжээ!

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээлийн 1800-1284 төв”-д хандан иргэд, хэрэглэгчдээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн

өсөлтийн асуудлаар болон үндэсний уламжлалт баярыг угтан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг зохиомлоор өсгөсөн талаар гомдлыг ихээхэн ирүүлж байгаа ажээ.

Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид, зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүр, супермаркет, үйлчилгээ эрхлэгчдэд хандан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээгээр буулгах талаар уриалга, албан бичгийг хүргүүлжээ.

Уг уриалгад 2018 онд шатахууны жижиглэнгийн үнийг 9 удаа нэмэгдүүлсэн. Гэвч 2019 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар шатахууны үнэ 200-250 төгрөгөөр буураад байгаа.

Харин бензин шатахууны үнэ ийнхүү буураад байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгааг онцолжээ.

Тиймээс Цагаан сараар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэдээ бэлэг барихыг уриалсан байна.

urialga
Цагаан сараар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэдээ бэлэг барихыг уриалсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here