Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

48
0
unuudur boloh uil yawdal
Гуравдугаар сарын 05-нд болох үйл явдал

10.00 цагт Багш хөгжлийн ордонд багш, сурагчийн харилцаанд үүсдэг асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг болно. Утас: 96061497

10.00 цагт “UB Palace”-т ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэсээс зохион байгуулах “ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ” аяны нээлт болно.

11.00 цагт Соёлын төв өргөөнд Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн хуралдаан болно. Утас: 325044

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Түмэнжобс” хөдөлмөр зуучийн компаниас орон гэргүй иргэдэд үнэгүй хоол, хувцас өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулах газар нээх талаар мэдээлнэ.

13.00 цагт Багш хөгжлийн ордонд “Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр”-ийн нээлт болно. Утас: 96061497

13.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургуульд П.Н.Шастины нэрэмжит Улсын гурав дугаар төвийн эмч нар хөдөлгөөн засал, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Утас: 99840842

14.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Дарь эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.

14.00 цагт “MN17 арт галерей”-д ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл төмрийн судалгааны салбарын бүтээсэн “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” эрдэм шинжилгээний каталогийн нээлт болно.

14.30 цагт МУИС-ийн хичээлийн I байранд их, дээд сургуулиудын төгсөх дамжааны оюутнуудад зориулсан “Оюутан та хүссэн ажилдаа ороход бэлэн үү?” сургалт, өдөрлөг болно. Утас: 99002019

16.00 цагт Удирдлагын академийн байранд Түүхийн ухааны доктор Р.Болд “Халх голын байлдааны үйл явдлыг өргөн шинжлэхүй” сэдвээр лекц уншина.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here